Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчдэд Ерөнхий сайдтай холбоотой гэрээний талаар мэдэгдэл гаргаснаа мэдээллээ. Ингээд түүний үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Э.Бат-Үүл:
-Н.Алтанхуяг МАХН-тай хийсэн энэ гэрээг хэнтэй ч ярилгүйгээр өөрөө гүйж очоод хувийн шийдвэр гаргаж байгуулсан. Энэ гэрээн дээр Ардчилсан намын эрх ашгийг хөндөж, хууль дүрэм зөрчсөн гурван заалт оруулсан.
Гэрээний 3 дугаарт “сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл “хоёулаа давхцуулж нэр дэвшүүлэхгүй ээ” гэсэн үг. МАХН-д тойрог гаргаж өгөөд тэр тойрогт нь манай намаас нэр дэвшихгүй юм байна. “Хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчмыг баримтална” гэж бас байна. Энэ бол сонгуулийн эвсэл байгуулж байна гэсэн үг.
Гэрээний 9 дүгээрт “Ардчилсан нам МАХН-тай хамтран ажиллахдаа дээрх зарчмыг баримталж, нийслэл хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана” гэж зааж.
Гэрээний 14 дүгээрт “энэ гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй” гэжээ. Талууд гарын үсэг зурчихсан, одоо хүчин төгөлдөр. Манай намын дарга Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Манай намын дүрэмд “Ардчилсан намаас бусад улстөрийн намтай хамтран ажиллах гэрээг Үндэсний зөвлөлдөх хороо батална” гэж заасан байдаг. Гэтэл энэ хороо батлаагүй байхад, бүр 2024 он хүртэл хүчин төгөлдөр байх гэрээнд гарын үсэг зурчихсан.
Манай намын дарга Н.Алтанхуяг эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд намын гишүүн байтугай, жирийн хүний санаанд багтамгүй увайгүй үйлдлүүд хийж байна. Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалахын тулд долоон сайдыг ичгүүр сонжуургүйгээр золиосонд гаргасан. Одоо бүр Ардчилсан намыг улстөрийн золиосонд гаргаж байна. Орон нутагтаа ямар ч зохион байгуулалт байхгүй, нэг хүний хувийн өмч болсон МАХН-ыг үндэсний хэмжээний намтай эн тэнцүү хэмжээнд аваачиж энэ гэрээг байгууллаа.
МАХН, МҮАН хоёр хамтарч Шударга ёс эвслийг байгуулсан. Гэтэл энэ гэрээнд энэ эвслийн талаар нэг ч үг дурдаагүй бөгөөд зөвхөн МАХН гэх нэрийг гэрээнд тусгасан байна.
Намын дарга эрх мэдлээ хэтрүүлж, намын үндсэн дүрмээ зөрчсөнийх нь эсрэг, манай намыг улстөрийн ноцтой байдалд оруулсан энэ этгээдтэй хариуцлага тооцохыг шаардсан мэдэгдэл гаргаж байгаа юм. Энэ мэдэгдлийг манай намын мянга мянган гишүүд дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Олон түмэнд авлигын загалмайлсан эцэг гэгдэх хүнтэй "авлигатай тэмцэнэ" гэх мөрийн хөтөлбөртэй нам өмгөөлөн хамгаалах гэрээ байгуулж, улстөрийн үйл ажиллагааг нь дэмжиж, тойрог гаргаж өгөөд, бүр намын байгууллагыг нь дэмжиж ажиллана гэнэ ээ. Манай нийслэлийн нам хэзээ ч МАХН-ыг дэмжиж ажиллахгүй, ийм үүрэг авахгүй.
Хамгийн гол нь засч болохгүй аюултай алдаанд оруулчихлаа. Нэгэнт гарын үсэг зурсан учраас шүүхэд хандахаас өөр ямар ч аргагүй боллоо.
Ингээд Э.Бат-Үүлд сэтгүүлчид асуулт тавьлаа.
-Н.Алтанхуяг сайд ҮЗХ-тойгоо зөвшилцөж энэ шийдвэрийг гаргасан гэлээ. Та юу гэж хэлэх вэ?
-Ямар ч үндэслэлгүй. Н.Алтанхуяг ичсэн хүн хүн ална гэдгийг л хийж байна. Намд Намын дарга, Намын нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын дарга гэх гурван удирдлагын байдгийн нэг нь би. Гэтэл надтай энэ талаар огт яриагүй.
-Энэ бямба гарагт ИЗН-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэсэн шүү дээ.
-ИЗН-тай гэрээ байгуулах орон зай энэ гэрээнд үлдээгүй харагдаж байна. Хоёр л талын гэрээ. Тэгэхээр энэ гэрээ байгуулсан этгээдэд өөрт нь хариуцлага тооцох үлдлээ.