Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима огцорч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Ерөнхий сайд Шинзо Абэ түүний хүсэлтийг хүлээн авсан гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ.
Ингээд нэг өдрийн дотор Японы хоёр сайд албан тушаалаасаа огцорч байна. Эхнийх нь Худалдаа, эдийн засгийн сайд Юки Обути санхүүгийн шуугианд нэр холбогдсны дараа ийнхүү шийдвэр гаргасан юм.
"Энэ хүмүүсийг сайдын албан тушаалд би томилсон учир хариуцлага над дээр тооцогдох ёстой" гэж Абэ хэлжээ.
Хууль зүйн сайд сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасан шуугианд өртсөн. Энэ сарын эхээр болсон парламентийн чуулганы үеэр гишүүд сайд Мацушимаг сонгуулийн үеэр яагаад өөрийн тойргийн сонгогчиддоо өөрийн зурагтай дээвүүр тараасныг тайлбарлахыг шаардсан. Японы Ардчилсан намын гишүүдийн үзэж буйгаар Мацушима сонгогчид руу бэлэг өгөхийг хориглосон сонгуулийн хуулийг зөрчсөн нотлох баримт болж байгаа гэнэ.
Харин Хууль зүйн сайд сонгогчдод өгсөн зүйл дэвүүр биш гэдгийг нотлохыг оролдсон боловч Ардчилсан намынхан түүний тайлбарыг хүлээн авалгүй прокурорт хандахаа мэдэгджээ.
Өнөөдрийн үйл явдлын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэр хүнд долоон хувиар буюу 48.1 хүртэл унасан хэмээн Киодо агентлаг дамжууллаа.
Засгийн газарт нэг жилийн дотор хэд хэдэн сайд солигдсон үүнтэй адилхан явдал 2006-2007 онд мөн Шинзо Абэ Засгийн эрх барьж байхад болсон.
Эргэн сануулахад өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд Шинзо Абэгийн шаардлагаар Японы Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Японы Засгийн газар огцордог нь ердийн үзэгдэл боловч энэ удаад Ерөнхий сайд таван эмэгтэй сайд томилсон юм.
Шинэ Засгийн газарт таван эмэгтэй сайд орж ирсэн нь эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн амьдрал дахь үүрэг, оролцоог нэмэгдүүлэх гэсэн Абэгийн санаачлага байв.
Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилгоор танхимдаа таван эмэгтэй сайд авсан.
Эдгээр таван эмэгтэйн дотор Японы экс Ерөнхий сайд асан Кейзо Обучигийн охин Юко Обучи Худалдаа, эдийн засгийн сайдаар томилогдсон байсан ч санхүүгийн шуугианы улмаас огцорч буйгаа өнөө өглөө мэдэгдсэн.
Эх сурвалж: РИА-Новости