Монгол туургатныг дэмжигч ТББ-ууд нэгдэн Монгол улсад суралцаж байгаад, хууль бусаар, албан бусаар албадан гаргагдсан, хэлмэгдсэн ордос монгол залуу Д.Далайбаатарыг өмгөөлж, түүнд туслахаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Д.Далайбаатарын Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээхийг, сургуульдаа үргэлжлүүлэн суралцах бололцоог нь өгөхийг, хохирлыг нь барагдуулж, нөхөн төлбөр олгон, гэм буруутнуудад хариуцлага тооцохыг шаардлаа
Д.Далайбаатарын талаар товч дурдвал тэрээр 1983-онд ӨМӨЗО-ны Ордост төрсөн бөгөөд 2006 оноос хойш 2014 оны тавдугаар cap хүртэл Монгол улсад урлагийн чиглэлээр суралцжээ. Албадан гаргагдахын өмнө докторантуртаар суралцаж байсан бөгөөд нөхдийн хамтаар "Дэлхийн монгол оюутан" клуб, “Өмнөд Монголын залуучуудын холбоо” гэсэн хоёр ТББ-ыг Монгол улсын хуулийн дагуу албан ёсоор байгуулалцсан нь Монгол улсын хуулинд харш буюу хуулийг зөрчсөн ямар ч үндэслэлгүй гэж тэд үзэж байгаа аж. Гэтэл Д.Далайбаатар болон түүний нөхдийг энэ оны тавдугаар сарын 12-нд өөрсдөд нь, ойр дотныхонд нь ч тайлбар өгөлгүйгээр хүчээр авч явж БНХАУ руу албадан гаргажээ.
Үүний мөрөөр Монгол улсын хүний эрхийнхэн эрэн сурвалжлахад, дээрх хэрэгтэй холбоотой Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ТЕГ-уудын аль аль нь "Манай байгууллага шийдвэрлээгүй, холбогдолгүй" гэж мэдэгдсэн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй "НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргаж болохгүй" гэсэн байр суурь олджээ. Тиймээс Д.Далайбаатарыг Монголын ямар ч төрийн байгууллага "буруутай" гэж үзээгүй, харин "албадан гаргаж болохгүй" гэж үзсэн гэж дүгнэж болохоор байна гэсэн юм.
Судлаач Г.Ням-Очир “Албадан гарч байгаа хүмүүс ямар шалтгаанаар гарч байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Д.Далайбаатар нарын хувьд ч мөн ямар үндэслэлээр, үндэсний аюулгүй байдалд хэрхэн заналхийлсэн нь тодорхой бусаар албадан гаргагдсан. Гадаадын иргэн харьяаллын газар, тагнуулын газар, цагдаагийн газар нийлж бизнес эрхэлдэг өвөрмонголчуудын эд хөрөнгийг хууль бусаар хураан авч өөрийг нь албадан гаргадаг явдал харагдаад байна. Харин зарим нь албадан гарахгүй, манай улсад оршин суухын тулд авилгал өгдөг. Харамсалтай нь жирийн оюутан, судлаач Д.Далайбаатар мэтийн хүмүүст өгөх зүйл байдаггүй учир ийнхүү албадан гардаг” гэсэн юм.
Д.Далайбаатар нь Монгол улсад нэвтрэх эрхээ 10 жилээр хасуулсан бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчид хандан захидал бичсэн ч ерөнхийлөгчийн зүгээс хариу өгөөгүй байна. Д.Далайбаатар нарыг албадан гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол улс нэгдэн орсон ОУ гэрээ конвенциуд, НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг "улсын байцаагчийн дүгнэлт болон газрын даргын шийдвэрээр албадан гаргана" гэсэн хуулийн заалт гээд хуулийн олон заалтыг зөрчсөн ноцтой хууль бус үйлдэл гэж тэд үзэж байгаа аж.
Тиймээс тэд Д.Далайбаатарын Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээхийг, сургуульдаа үргэлжлүүлэн суралцах бололцоог нь өгөхийг, хохирлыг нь барагдуулж, нөхөн төлбөр олгон, гэм буруутнуудад хариуцлага тооцохыг шаардлаа.