Бүтээн байгуулалтын цагаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.
Сүүлийн хоёр жилд онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн 11,6 хувийг, барилга байгууламжийн 14 хувийг шинэчилж, нийт албан хаагчдын 91 хувийг зориулалтын хувцас хэрэглэлээр хангажээ.
Онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан 7558 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 2791 хүний амь нас, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Аврах гал унтраах 8 ангийн барилга болон улсын нөөцийн механикжсан агуулахын барилга баригдаж байгаа юм байна.
Болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд зарлан мэдээлэх орчин үеийн систем нэвтрүүлж, аврах ажиллагааны техник хэрэгсэлдээ парк шинэчлэл хийсэн нь манай салбарт томоохон дэвшил авчирлаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хэллээ.
Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг болзошгүй аюулын үеийн зарлан мэдээллийг өмнө нь утсан холбоогоор дамжуулдаг байсан бол ОБЕГ-ын дэргэд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” байгуулснаар дуут дохиолол, телевиз, радиогоор ард иргэдэд богино хугацаанд анхааруулга хүргэх нөхцөл бүрджээ.
Онцгой байдлын албаны хэмжээнд 530 гаруй техник хэрэгсэл ашиглаж байгаагийн дийлэнх нь 40-45 жил ашиглагдсан, элэгдэж хоцрогдсон байна. Тэгвэл одоо гал сөнөөгч, аврагчид бүрэн тоноглолтой автомашин, квош, аль ч улиралд, байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завь зэргийг ашиглаж эхэлжээ.
Эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг ийнхүү сайжруулсан, энэ шинэчлэлийг цаашид үе шаттай үргэлжлүүлнэ гэж ОБЕГ-ын удирдлагууд хэллээ.