УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ.
Чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ирэх оны төсвийн төсөлд хууль зөрчсөн заалт олон байна хэмээн шүүмжилсэн. Тухайлбал, улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 45 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалттай атал уг төсөлд өрийн хэмжээг 70 хувьд хүргэсэн байна.
Цалин, тэтгэврийн хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлнэ гэж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч үнэндээ 30 хувиас нэмэх хэмжээний санхүүжилт тусгасан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байв. Үүнээс гадна Засгийн газар төсвийн тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ батлуулсны дараа түүндээ уялдсан төслийг оруулж ирэх хэрэгтэй хэмээж байлаа.
Ерөнхий сайд 2015 оны төсвийн тухай хуулийг энэ сарын 15-нд эргүүлэн татсан боловч онцын дэвштил гаргалгүй тав хоногийн дараа өргөн барьсан. Ийн хэл ам дагуулж буй ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар өнөөдөр хийнэ.