Монгол Улсын Зэвсэгт хүчин хэдэн бор цэргийнхээ нэр, сүрээр дэлхийд данслагдсан. Гэсэн хэдий ч эх орондоо Зэвсэгт хүчний удирдлагын нэр хүнд шавартай хутгалдсан гэдгийг олон нийтийн цахим сүлжээнээс харж болно. Зэвсэгт хүчний анги байгууллагуудын удирдлага нь эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэх явдал бол энгийн үзэгдэл.
Нэг ангийнх нь захирагч дур мэдэн, Ерөнхийлөгч, ЗХЖШ-ын даргаас дээгүүр “жаалж” цэргүүдээ барилгын туслах ажилчнаар ажиллуулан, харийнхны гарын шүүс болгосон. Барилгын цэргийн ангийн захирагч нь байлдааны байнгын бэлтгэлтэй ангийн офицер, ахлагч нарыг өнгөрсөн зун төрсөн нутгийнхаа ойд аваачиж жагсаан парадаар алхуулж, өөрийгөө дөвийлгөсөн бичлэг нь цацагдсан. Завхан аймаг дахь Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ангийнхныг ийнхүү параданд алхаж байх хооронд агаарын хилийг хэн нэгэн этгээд зөрчсөн бол яах вэ.
Баян-Өлгий аймаг дахь цэргийн ангийн захирагч нь ЗХЖШ-ын даргын зөвшөөрөлгүйгээр түргэн цугларалт зарласнаас болж, ажилруугаа яарч явсан нэг офицер нь зам тээврийн осолд орж амиа алдан, хэд хэдэн офицер нь бэртсэн хэрэг гарсан гээд Зэвсэгт хүчний анги, байгууллагыг тойрсон хэл ам олон. Тэдний араас Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын харьяа ангийнхныг тойрсон үнэмшмээргүй мэдээлэл ч гарах болов.
Стратегийн зориулалттай төмөр замаа 26-хан сая төгрөгөөр хувийн компанид зарж, цэргүүдээр хуулуулж ачуулсан, шатахуунаа зарж, удирдах албан тушаалтнууд нь мөнгийг нь халаасалдаг тухай мэдээлэл өнгөрсөн хавар дуулиан тарьсан ч хууль хяналтын байгууллагынхан шалгалгүй өдий хүрч байна. Эдгээр мэдээллийн араас Цэргийн нисэхийн ангийнхныг тойрсон шинэ мэдээллүүд бидэнд олдсон юм.
ЗҮҮДЭЭ ЯРИХ ГЭЭД ХУЛГАЙГАА ЯРИВ УУ
Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын 303 дугаар ангийнхан улсын онгоцоор арилжааны нислэгт явж, зарим хүнийг тусгай хамгаалалттай газарт хүргэн баавгай, гахай зэрэг ховор ан авлуулдаг нь нууц биш. Арилжааны нислэгийн хажуугаар албаны нислэгт ч гардаг. Ийм нэгэн нислэгийн үеэр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нэгэн офицер зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэг шиг зүйл ярьжээ.
2014 оны тавдугаар сарын 17-нд ОБЕГ-ын захиалгаар 303 дугаар ангийн онгоц Дархан-Уул аймагт үүрэг гүйцэтгэсэн билээ. Ингэхдээ хээр хоносон зураг нь хэвлэлээр цацагдаж байв. Энэ үед бортмеханикч нь хоёр ч өдөр дараалан сархад зооглож, агсам тавьсан юм байх. Хамт явсан нөхдөө байж суухын аргагүй болгосон тул нисэх багийнхан нь түүнд шаардлага тавьсан гэнэ.
Гэтэл “Та нар амаа хамхиж яв. Өнөөдөр манай хадам ах цэргийн нисэхийг атгаж байхад та нар мянга орилоод хаана ч хүрэхгүй. Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг (АДХЦ)-ийн командлагчид манай хадам ах түлш зарж мөнгө өгдөг. Тэгэхээр та нар намайг яаж ч чадахгүй” гэх мэтээр авирлажээ. Зэвсэгт хүчний нисэхийн ангиас онгоцны түлш гаргаж зарах явдал байнга давтагдаж байгаа ч эрх бүхий албан тушаалтнууд нь арга хэмжээ авахгүй, татвар төлөгчдийн мөнгөөр тухайн ангийнхан баяжиж суугаа гэж дүгнэж болохоор байна.
Энэ байдлыг батлах жишээ олон байгааг тус ангийнхан мэдээлж буй юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын 26-ны үдэш Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хашаанаас алба хаагчид нь онгоцны ТС-1 маркийн шатахуун хоёр тонныг гаргаж, худалдах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Гэсэн хэдий ч түүнээс хойш байдал хэвээрээ, татвар төлөгчдийн мөнгөөр авсан шатахуунаа худалдах явдал давтагдсаар.
Энэ оны долдугаар сарын 2-нд тус ангийн эрх бүхий албан тушаалтан, дэд хурандаа цолтой эрхэм мөн л хоёр тн шатахуун ангиасаа гаргаж байгаад алба хаагчдадаа “гардуулжээ”. Тэрбээр түүнээс хойш долоо хоногийн дараа дахиад л дээрх хэмжээний шатахуун авч гарах гэж байгаад баригдаж, ЗХЖШ-т хүртэл энэ мэдээлэл нь очсон гэнэ. Гэтэл Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын эрх бүхий албан тушаалтан уг хэл амыг намжааж аргалсан юм байх.
...Хээрийн сургуулилалтын районд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтан нисдэг тэргээрээ газар шүргэх шахам нисэж, хээрийн сургуулилалтын командын байрыг мөргөх шахан өнгөрчээ. Энэ үеэр Оросын цэргийн офицерууд “Бид гэр орондоо эсэн мэнд харих арга байна уу” гэсэн шаардлага тавьсан гэнэ...
Төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр авсан шатахуунаа зарж, баяжих арга замаа болгосон цөөн хүн байдгийг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийнхэн мэддэг. Гэвч тэднийг яаж ч чадахгүй байгаа аж. Тус ангийнхан уг албан тушаалтныхаа заавраар бүхнийг гүйцэтгэдэг болохоо найз нөхдөдөө ярьж байсан удаа бий гэнэ.
Тухайлбал, шатахууны цистерний жолооч Н, ахлагч Х нар ачиж явсан түлшнээсээ ангийнхаа удирдах албан тушаалтны заавар, удирдамжийн дагуу 200 литрийн таван төмөр торхонд хийгээд бусдад аваачиж өгсөн юм байна. Улмаар түүнийх нь төлбөр 850 мянган төгрөгийг тухайн албан тушаалтанд авчирчээ. Ингэхдээ цэвэр түлшийг бохир гэж бичүүлж, бүрдүүлэлт хийсэн аж. Жолооч Н өөр олон газарт ийм байдлаар түлш хүргэсэн тухайгаа найз нөхдөдөө хуучилсан байна.
НИСГЭГЧИД ОРОСУУДЫН ҮНХЭЛЦГИЙГ ХАГАЛАХ ШАХЖЭЭ
Цэргийн нисэхийн буюу Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтнууд согтуудаа ч нисдэг тэргээ хөлөглөж, онгоцоо унагах шахаж байсан баримт байдаг. Ийм явдал бас л давтагдсаар байгаа тухай мэдээлэл бий. Халх голын дайнд ялсны 75 жилийн ойн хүрээнд Дорнод аймагт энэ жил Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2014” хээрийн сургуулилалт зохион байгуулсан билээ.
Энэ сургуулилалтын үеэр цэргийн нисэхийнхэн Оросуудын үнхэлцгийг хагалах шахсан юм байх. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Оросууд “Эрүүл энх нутаг буцмаар байна” гэж зохион байгуулагчдад нь хэлж байсан гэнэ. Хээрийн сургуулилалтын районд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтан нисдэг тэргээрээ газар шүргэх шахам нисэж, хээрийн сургуулилалтын командын байрыг мөргөх шахан өнгөрчээ. Энэ үеэр Оросын цэргийн офицерууд “Бид гэр орондоо эсэн мэнд харих арга байна уу” гэсэн шаардлага тавьсан гэнэ.
Гэтэл энэ нь юу ч биш байжээ. Түүнээс ч аюултай явдал болох шахсаныг Зэвсэгт хүчнийхэн нууцлаад өнгөрсөн юм байна. Энэхүү хээрийн сургуулилалтад байлдааны хоёр ч нисдэг тэрэг оролцсон юм билээ. Тэгэхдээ нисдэг тэргүүдийг байлдааны сумаар цэнэглэсэн байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тухайн үед нисгэгч нар нь хоёр дахь онгоцныхоо нисгэгч нарт анхааруулга өгөлгүй баруун гар тийш эргэж, хоорондоо мөргөлдөх шахсан аж. Энэ бол нисэхийн түүхэнд байж боломгүй тэнэглэл, маш том зөрчил гэдгийг бүгд мэддэг хэрнээ ямар ч арга хэмжээ тооцолгүй дараад өнгөрсөн нь хачирхалтай.
“Сэлэнгэ-2014”-ийн үеэр цэргийн нисгэгч нар архидаж, агаарт хөдөлгүүрээ унтраах шахсан гэх мэдээлэл ч бий. Нисэх багийг Эрээнцаваас Чойбалсан чиглэлд нисэхэд нь хамт явсан АДХЦ-ийн командлалын нэгэн хэлтсийн дарга хөлчүүрхэн нисгэгчдийг дарамталж, бортмеханикчийг суудлаас нь босгоод зогсохгүй онгоцны даргыг ч мөн суудлаас нь хөөж онгоц жолоодохоор оролджээ. Тэрхүү согтуу даргын балгаар агаарт нисдэг тэрэг унтрах шахсан гэнэ. Эрх бүхий албан тушаалтнууд нисдэг тэргээр ийн зугаалж зугаалж, Эрээнцавд буухад онгоцонд ердөө л 600 литр түлш үлдсэн байжээ.
Нисдэг тэрэг багагүй хэмжээний түлш зарцуулдаг техник. Түүнд 600 литр түлш гэдэг бага гэсэн үг. Иймхэн шатахуунтайгаар Эрээнцаваас Чойбалсан хүрэх эсэх нь эргэлзээтэй тул нисэх багийнхан хээр газардан, онгоц сумлагч дуудах санал гаргасан аж. Гэтэл удирдах албан тушаалтнууд нь “Тэгж онигоо болохгүй, дуугүй суу” гэж дарамтлан нисгэснээр 100 хүрэхгүй литр түлштэйгээр нисэх буудалд газарджээ. Хэрэв нислэг дахиад гуравхан минут л үргэлжилсэн бол онгоцны хөдөлгүүр агаарт унтрах аюултай байсан гэнэ.
Дорнодод ийн дураар аашилсан Цэргийн нисэхийн ангийн эрх бүхий албан тушаалтнууд гэрийн нохойн сүүл дээшээ гэгчээр ангийнхаа байрлалын орчимд ч зохисгүй авирладаг гэх мэдээлэл байна. Тодруулбал, Налайхын районд нислэг үйлдэж байхдаа 337 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтан авто зам дээгүүр маш доогуур нисэж, тэнд явж байсан автомашины жолоочийн зүрхийг амаар нь гаргах шахсан удаатай гэнэ. Жолоочийг явуулахгүй, мөргөх шахам нисэж эргэлдээд байхаар нь тухайн ангийнх нь удирдлагад гомдол гаргасан ч ямар нэг арга хэмжээ авалгүй өнгөрсөн байх юм.
Уг нь Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийнхны түлш шатахуунтай холбоотой болон хулгайн анчдад хөл залгуулдаг явдлыг нь хууль хяналтын байгууллагынхан шалгах гэж байснаа тэгсхийгээд чимээгүй болсон. Магадгүй тухайн ангиудын удирдлага нислэгийн үүргийн хуудас, нислэг удирдагчийн тэмдэглэл (хронометраж) зэргийг нислэг дууссаны дараа тааруулж зохион бичдэг, нисээгүй байж ниссэн болгож бичдэгийг шалгаж мэдэхгүйгээсээ болоод хууль хяналтынхан таг чиг болсон байхыг үгүйсгэхгүй. Цэргийн нисэхийн байгууллагынхан энэ мэтээр төрийн хөрөнгийг зориулалт бусаар урсгаж байгааг анхаарах цаг болчихоод байна.
Д.Дайчин