ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас өнгөрсөн есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө хулгайн болон залилангийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байсан Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар оргож, хагас сар шахмын дараа баригдсан билээ.
Тэдний нэг Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд явж байхад нь саатуулсан юм. Маргааш нь Э.Вантөмөрийг зочид буудлаас баривчилсан гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Гэтэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Э.Вантөмөрийг зочид буудлаас биш, найз бүсгүйнх нь гэрээс баривчилсан гэнэ.
Оргодлууд 14 хоног ууланд бүгж байсан гэх боловч үнэн хэрэгтээ найз бүсгүйндээ орогнож байсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоосон байна. Гэмт этгээдүүд 14 хоногийн хугацаанд бас зүгээр суугаагүй гэнэ. Нүхтийн аманд байдаг хэд хэдэн хаусаас үнэт эдлэл хулгайлжээ. Түүнийгээ Б.Амарбаясгалан нь зарахаар “Бөмбөгөр”-ийн орчимд явж байгаад баригдсан юм байна.
Хулгайд өртсөн айлуудын нэг нь “Дүнжингарав” худалдааны төвийн хувь эзэмшигчийнх байсныг эх сурвалж хэллээ. Оргодлуудыг гэртээ орогнуулж, гэмт хэрэгтнийг нуусан найз бүсгүйг нь эрүүгийн хариуцлагад татахаар болжээ. Э.Вантөмөр зочид буудалд нэг бүсгүйг зодож гэмтэл учруулсны зэрэгцээ Э, З гэх хоёр бүсгүйг залилж зөөврийн компьютер, мөнгө зэргийг нь авч зугтсан хэрэгт холбогдсон юм.
Харин Э.Амарбаясгалан харуул, хамгаалалттай газраас хулгай хийсэн аж. Сонгинохайрхан дүүрэг дэх “Драгон” төвийн харуул хамгаалалттай, дохиололтой байранд тэрбээр нэвтрэн орж, гар утасны лангуунууд болон ломбардны эд зүйлийг тоносон юм байна. Харуул хамгаалалт, дохиолол нь хангалтгүй байсан учраас “Драгон” төвийн удирдлага түрээслэгчдийнхээ хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авна гэсэн боловч заримыг нь өгөхгүй байгаа гэнэ.
Түрээсийн төлбөрт авсан мөнгөө харуул хамгаалалт, дохиоллоо сайжруулахад зарцуулдаггүй, цалинг нь өгдөггүйгээс хамгаалагч нар нь сар болоод ажлаасаа гардаг учраас хулгайч нар хоёр ч удаа тус төвд халдсан гэж түрээслэгчид нь хэлж байгаа юм.
Г. Равжаа