Монголын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар ОХУ-ын ШУА-ийн социологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч Зинаида Тихоновна Голенковаг шагнажээ. Түүний мэндэлсний 75 насны ойг тохиолдуулан ийн шагнасан гэнэ.
Тэрбээр Монгол, Оросын эрдэмтдийн хамтын ажилд идэвх санаачилга гарган, 2007 оноос эхлэн манай оронд жил бүр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хамтран зохион байгуулж, илтгэл хэлэлцүүлэн, 2010 оноос ШУА-ийн Философи, социологи, эрхзүйн хүрээлэнтэй хамтран Улаанбаатарт залуу социологичдын зуны сургалт явуулж, манай БШУЯ-тай хамтран социологи, улс төрийн шинжлэх ухааны хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн философийн факултет төгссөн, доктор, профессор Зинаидагийн ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд Монгол, Бразил, БНХАУ тэргүүтэй 10 орчим улсад хэвлэгджээ.