“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг уран сайхны киногоороо танигдсан найруулагч “Go adventure” студийн захирал Д.Галбаярын шинэ уран бүтээл "Тусгай ажиллагаа” инээдмийн киноны нээлт маргааш “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох гэж байна.
Инээлгэж чадахгүй л бол үзэгчид уурладаг юм. Муухай болсон байна гээд л. Харин манай киног үзээд инээж чадна. Би ам бардам үзэгчиддээ инээдийг амлаж байна.
Энэ намрын хамгийн их хүлээлт үүсгэсэн инээдмийн жанрын тус киноны гол дүрд МУСТА М.Баярмагнай, Э.Ууганбаяр, Т.Хулан зэрэг жүжигчид тоглосон юм. Шинэхэн бүтээлийнх нь талаар найруулагч Д.Галбаяртай цөөн хором ярилцлаа.
-“Тусгай ажиллагаа” кино маань удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн нээлтийн ажиллагааг өвөрмөц байдлаар зохион байгуулахаар болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ер нь ямар нэгэн киноны нээлт болох үед улаан хивсэн дээгүүр жүжигчид зэрэг киноны уран бүтээлчид алхдаг. Харин энэ удаа бид бүхэн бүтээлийг маань үзэхээр ирсэн үзэгчдээ алхуулахаар төлөвлөөд байна. Аливаа уран бүтээлийг ард түмэн үзэж, таашааж, урам өгч байж уран бүтээлчид улам өнгө ордог. Тиймээс энэ үзэгчдээ хүндэтгэх үүднээс арай өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
-Кино зохиолыг хэн бичив. Киноны үйл явдлын талаар багахан дэлгэвэл?
-Кино зохиолын хувьд би өөрөө бичиж, найруулсан. Манайд нэг тогтсон хэвшил бий болчихоод байгаа юм шиг санагддаг. Тухайлбал, хоёр хосын дурлал эсвэл албан байгууллагын ажилтнуудын хоорондын үерхэл нөхөрлөл ч гэх юм уу. Кино зохиолын хувьд баригдмал зүйл их.
“Тусгай ажиллагаа” киноны зохиолын хувьд арай илүү далайцтайгаар тогтчихоод байгаа хэвшлийг задлахыг хичээсэн. “Тагнуулч аав” киногоо хийснийхээ дараа одоо ямар кино хийх вэ гэж ярьж байгаад энэ киног хийхээр болсон. Арай жаахан хазайя. Адилхан инээдмийн төрөл жанрын кино мөртлөө харахад бас арай өргөн цар хүрээг үзүүлье гэж зорьсны үндсэн дээр архины үйлдвэр барьцаалъя гэсэн санаа гаргасан.
Тэгээд энэ санаа явсаар байгаад зохиолын хэмжээнд хүрсэн юм. Кино маань дотоод, гадаад гэсэн хоёр хэсэгт өрнөдөг. Хэсэг залуус үндэсний томоохон архины үйлдвэрийг барьцаалж буйгаар киноны маань үйл явдал эхэлж, цагдаагийн дарга н.Сэрэмжбаатар гэдэг хүн тэдгээр этгээдүүдтэй тэмцэж байгаагаар өрнөдөг.
-Ямар хугацаанд бүтэв?
-Киноны зураг авалт зургаан сар, монтажийн ажил хоёр сар гээд нийт найман сарын хугацаанд кино маань бүтлээ. Мөн нэг зүйл дуулгахад энэ киногоо видео санд байршуулахгүй. Манай үзэгчдийн хувьд нэг талаар ийм ойлголт бий болчхоод байгаа. Видео санд байршуулсаных нь дараа үзчихье гэдэг. Гэтэл нэг уран бүтээл яаж, хэдий хэр хугацааг зарцуулж, ямар үнэ өртөгөөр бүтдэгийг мэддэггүй. Тиймээс бид бүхэн хүч хөдөлмөр шингэсэн уран бүтээлээ үнэгүйдүүлмээргүй байна.
-Дүрийн сонголтын хувьд?
-Дүрийн сонголтын тухайд бол гол дүрд МАСК продакшны жүжигчин М.Баярмагнай, UBS телевизийн хөтлөгч, жүжигчин Э.Гантулга, найруулагч жүжигчин С.Баттулга, жүжигчин Т.Хулан, Э.Мөнхтөр, Э.Ууганбаяр, Э.Батхүү нарын жүжигчид тоглосон байгаа.
-Киногоор дамжуулан үзэгчдэд ямар мессэж хүргэхийг зорьсон бэ?
-Мэдээж яагаад чухам архины үйлдвэр барьцаалж байгаа юм. Нэгдүгээрт, залуучууд архи гэдэг идээг яаж зүй зохистой хэрэглэх ёстой вэ. Хоёрдугаар, Яаж татгалзах ёстой вэ. Үүнийг үзэгчид маань “Тусгай ажиллагаа” киноноос үзээд тодорхой хэмжээний ойлголт авах байх гэж бодож байна.
-Киноны нэрийн хувьд нэлээд өвөрмөц санагдлаа. Яагаад заавал “Тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн юм бэ?
-Ер нь уран бүтээлийн нэр гэдэг хамгийн чухал зүйлийн нэг. Тухайн нэрнээс кино ч юм уу, уран бүтээлийн хувь заяа ихээхэн шалтгаалдаг. Анх зохиол маань “Шоучид” гэдэг нэртэй байсан юм. Үйлдвэрт нэлээд үйл явдалтай бичигдэж байсан. Гэтэл киногоо бүтээж дуусгаад харсан чинь Баярмагнай гол дүр болчихсон байсан. Бид бүр гайхаад цагдаагийн дарга Баярмагнай чинь гол дүр юм биш үү. Энэ нөхөр чинь л тусгай ажиллагаа явуулаад байсан байна шүү дээ гэж ярилцаад “Тусгай ажиллагаа” гэдэг нэрийг өгсөн. Энэ намрын тусгай ажиллагаа манай бүтээл байх болтугай л гэж ерөөе.
-Найруулагчийн хувьд, зохиолчийн хувьд таны бүтээлийг үзэхээр ирсэн үзэгчдэд та юуг бардам амлаж чадах вэ?
-Инээдийг амлаж чадна. Өнөөдөр үзэгчид кино театруудад ухаарах гэж очихоо больсон. Залуучууд театрт очоод маш их таашаалийг аваад гарах л хамгийн чухал зүйл. Юу гэдэг ч юм за өнөөдөр нэг эхнэртэйгээ ухаарчихъя даа. Эсвэл хүүхдэдээ нэг хүмүүжил олгоё гэж кино театрыг зорихгүй. Таашаал авахыг л гол болгодог. Инээлгэж чадахгүй л бол үзэгчид уурладаг юм. Муухай болсон байна гээд л. Харин манай киног үзээд инээж чадна. Би ам бардам үзэгчиддээ инээдийг амлаж байна.
Б.Даваахүү