Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв энэ сарын 19-ний билэгт сайн өдөр “1000 Унаганы Баяр”-ыг Төв аймгийн Алтанбулаг сумд зохион байгууллаа.
Монголд анх удаа зохион байгуулагдсан энэхүү бэсрэг наадамд 108 унага уралдсан бөгөөд 2000 мянга орчим адууг цуглуулжээ.
Бэсрэг наадмыг үзэхээр гадаад, дотоодын олон жуулчид ирсэн бөгөөд хүн бүр унага зүслэн уралдуулжээ. Мөн айраг ууж, унага тамаглах, уурга шүүрэх, морь уургалах, морь булигуулах зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлж, Монгол хүмүүс морьтойгоо харьцаж, ойлголцдог морьтон ард түмэн гэдгийг гадаад, дотоодын жуулчдад харуулсан юм.
Өмнө нь Архангай аймгийн Тариат суманд “Морин отог” жуулчны бааз дээр жил бүрийн 8-р сарын 13-15 хооронд “Унага тамгалах баяр”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жилээс ЗАЖХТ-өөс “1000 Унаганы баяр”-ыг жуулчны улирлыг уртасгах зорилгоор зохион явуулсан нь энэ юм.
Мөн Монголчуудын уламжлалт унага тамгалах баяр, унаганы уралдаан зэрэг олон үзүүүлбэрийг дэлгэрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулж олны хүртээл болгох, Монгол түмний адууны соёлыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалын нэгэн томоохон хөтөлбөртэй болохыг зорьжээ.