Малайзийн МН17 чиглэлийн Боинг 777 онгоцыг Украины нэгэн цэргийн баазаас өмнө нь булаан авсан “Бук” пуужингийн комплексоор Оросын талыг баримтлагч хэт даврагсад буудан унагасан гэсэн таамаглал газар аваад байсан. Түүнчлэн энэ талаар Германы “Spiegel” сэтгүүлд мэдээлснийг Украины Батлан хамгаалахын яам няцаажээ.
“Алан хядагчид Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний цэргийн анги нэгтгэлээс “БукМ1” пуужингийн комплексийг эзлэн авсан тухай мэдээлэл үнэнд нийцэхгүй” хэмээн Украины Батлан Хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. “Бук” комлекс хэт даврагчдын хяналтанд байдаг нутаг дэвсгэр дээр Оросын талаас орж ирсэн гэж Киев байр сууриа илэрхийлжээ.
Харин Украины дорнод хэсэг дэх “Донецкийн бүгд найрамдах улс” хэт даврагч хөдөлгөөний удирдлагууд энэ оны долоодугаар сард сүйрсэн Малайзийн онгоцны сүйрэлд өөрсдийг нь холбоотой гэдгийг эрс үгүйсгэж байгаа юм. Түүнчлэн ОХУ Украины дорнод хэсэг дэх оросын талыг баримтлагч хэт даврагчдад ямар нэгэн зэвсэг шилжүүлсэн гэдгийг няцааж байгаа.
Энд дуулгахад Германы Бундестагийн хяналтын хороон дахь Холбооны тагнуулын албаны тэргүүн Герхард Шиндлерийн нууц илтгэлийн тухай нийтлэл өнгөрсөн ням гаригт Германы “Spiegel” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Бундестагийн хэвлэлийн алба энэ мэдээллийг баталсан эсвэл няцаасан мэдэгдэл хийгээгүй бөгөөд хяналтын хорооны хурал маш нууц байдаг гэдгийг онцолжээ.
Гэвч Шиндлерийн илтгэлийг үнэхээр 10 дугаар сарын наймны өдөр гишүүдэд өгсөн нь үнэн, тэр дундаа “Бук” пуужингийн комплексийн гарал үүслийн талаарх мэдээллийг “Spiegel” сэтгүүлд өгсөн гэдгийг хорооны нэрээ хэлээгүй нэгэн гишүүн Би Би Си агентлагт мэдээлжээ.
Spiegel сэтгүүлд бичснээр илтгэлд олон тооны гэрэл зураг, хиймэл дагуулын зураг байсан байна. Эдгээр зургууд нь нэг л дүгнэлтэнд хүрэхээр байсан гэж Шиндлер дүгнэжээ.
Эргэн сануулахад өнгөрсөн долоодугаар сарын 17-ны өдөр Амстердамаас Куала-Лумпур чиглэн явж байсан Малайзийн МН17 чиглэлийн онгоц сүйрсний улмаас хөлгийн бүхээгт байсан 298 хүн бүгд амиа алдсан юм. Энэхүү сүйрэл нь өндөр хурдаар хөдлөх гадны олон тооны объектуудын нөлөөгөөр үүссэн гэж сүйрлийн нөхцөл байдлыг мөрдөн шалгаж байгаа олон улсын комисс өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж байсан. Илүү тодорхой дүгнэлтийг ирэх онд гаргана гэж шинжээчид мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: BBC