Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд авлигад нэр холбогдсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нуугдаж байна.
Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд нь түүнтэй уулзах гээд чадаагүй байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар энэ талаар “Б.Ганболд ерөнхийлөгчтэй холбоо барих гээд чадаагүй. Бидэнтэй биеэр уулзсангүй. Сургийг нь сонсоход Спортын арбитрын шүүхэд хандах бодолтой байгаа юм билээ. Тэгээд үнэн мөнөө тогтоолгох биз ээ” гэв.
Хээл хахууль, шүүгчийн булхайтай шийдвэр, допингийн асуудал зэрэг олон асуудлаар тамирчин, дасгалжуулагчид, албаны хүмүүс Спортын арбитрын шүүхэд ханддаг ч заргаа авсан тохиолдол барагтаа байдаггүй.