Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатар томилогджээ.
Ерөнхийлөгч Б.Ганболд авлигад нэр холбогдож дэлхий даяар мэдээлэл түгсэн тэр цагаас хойш олдохгүй байгаа.
Иймд Удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит бус их хурал хүртэл Ерөнхийлөгчийн зөвлөх ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээр болжээ.
Б.Ганболд даргын хувьд гэрийн хаягаараа холбооны үйл ажиллаагатай холбоотой гэрээ, факсыг хүлээн авдаг байжээ. Юутай ч холбооны тамга тэмдгийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч өчигдөр хүлээн авчээ.
Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит бус их хурал 2014 оны арваннэгдүгээр сарын 22-нд хуралдахаар болжээ.
Удирдах зөвлөлийн хурлаар холбооныхоо ерөнхийлөгч асан Б.Ганболдод нэгэнт ФИФА хариуцлага тооцсон учраас давхар шийтгэл ногдуулах шаардлагагүй гэж үзжээ.
Гэхдээ ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатарыг хүлээн зөвшөөрөхгүй нэг хэсэг хүмүүс байгаа бололтой. Учир нь, Удирдах зөвлөлийнхөн хурал хийж байхад хэвлэлийнхэнд доорх мэдээллийг тараалаа.
А.Ганбаатар нь МХБХ-той эрхзүйн хамааралгүй болох тухай гурван баримт гэх тараасан хуудсанд:
- Баримт 1. А.Ганбаатар нь төрийн улс төрийн албан тушаалтан юм. Тэрээр одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашдаг.
- Баримт 2. А.Ганбаатар нь МХБХ-ны дэд ерөнхийлөгч биш юм. МХБХ-ны дүрмийн дагуу дэд ерөнхийлөгчийг Их хурлаас сонгоно гэж заасан байдаг. 2010 оны III их хурлаас холбооны дэд ерөнхийлөгчийг сонгоогүй. Сүүлд 2013 онд Б.Ганболдын томилгоогоор А.Ганбаатарыг энэ суудалд холбооны дүрмийг зөрчин тавьсан байдаг.
- Баримт 3. Олон улсын хөлбөмбөгийн холбоо нь дүрэм журмын хүрээнд нийт байгууллагуудынхаа сонгуульт болон гүйцэтгэх албан тушаалд улс төр болон төрийн албан тушаалтанг оролцуулахыг хатуу хориглосон байдаг. Хэрэв МХБХ-ны үйл ажиллагаанд оролцсоор байвал ФИФА МХБХ-ны гишүүнчлэлийг түтгэлзүүлэх аюултай юм зэргийг бичсэн байлаа.
Энэ талаар ч хөлбөмбөгчдийн төлөөллөөс А.Ганбаатар зөвлөхөд асуулт тавилаа.
Тэрээр “Би дэд ерөнхийлөгчийн хувьд Олон улсын хөлбөмбөгийн холбооны статустай. Бүр санал өгөх эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцдог. Би ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсноос ингээд ерөнхийлөгч болчихож байгаа юм биш. Сайд нар, УИХ-ын гишүүд жүдо, цана, боксын холбоог удирдаад явж л байгаа. Үүнд ямар ч асуудал байхгүй. Холбооны ажлаа эхлээд хэвлэлийнхэнд мэдээлэл өгье. Дараа нь өөрсдөө тойрч суугаад болохгүй байгаа зүйлээ яръя” гэлээ.
Хэвлэлийн хурал дууссаны дараа хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүд болон холбооны ажилчид, хөлбөмбөгчид, дасгалжуулагч нар уулзалт хийхээр тусдаа өрөөнд орцгоолоо.