Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Нигери улс дахь эболагийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй хэмээн өчигдөр мэдээлснийг Reuters дамжууллаа.
170 сая хүн амтай Нигери улсад эбола вирусын хамгийн сүүлийн тохиолдол 42 хоногийн өмнө бүртгэгджээ.
Үхлийн аюултай эбола вирус энэ оны хоёрдугаар сараас эхлэн Баруун Африкийн орнуудаар хурдацтай тархаж эхэлсэн. Харин энэ хугацаанд Нигери улсад эбола вирусын 20 тохиолдол бүртгэгдсэний найм нь амиа алджээ.
Эдгээр тохиолдол бүгд өнгөрсөн долдугаар сард Либеригээс Нигерийн Лагос хот руу зорчсон ганц хүнээс халдварласан. Харин Нигерийн эмч нар яаралтай арга хэмжээ авч улс оронд эбола вирусын халдвар тээж ирсэн хүнийг тусгаарлаж, тархахаас урьдчилан сэргийлжээ.
ДЭМБ-аас эбола вирусын дэгдэлт Сенегал улсад мөн зогссон гэж энэ сарын 17-нд мэдэгдсэн.
Хамгийн сүүлийн мэдээгээр эбола вирусын улмаас 4500 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 9000 давжээ. Одоогийн байдлаар Либери, Сьерра Леон, Гвиней улсуудад халдвар авсан тохиолдол их гарч байгаа.