Нэг өдрийн дотор Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима, Худалдаа, эдийн засгийн сайд Юки Обути нар албан тушаалаасаа огцорсон талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөө өглөө шинэ сайдуудаа томиллоо гэж Bloomberg мэдээлж байна. Хууль зүйн шинэ сайдаар Йоко Камикава, Худалдаа, эдийн засгийн сайдаар Еити Миядзава нарыг тус тус томилсон бөгөөд Японы эзэн хаан тэдний нэрийг баталгаажуулжээ.
64 настай Еити Миядзава нь Японы эрх баригч Либерал Ардчилсан намын гишүүн, Сангийн яаманд олон жил ажилласан бөгөөд ийнхүү анх удаа Засгийн газрын гишүүн болж байна. Тэрбээр улс төрчдийн гэр бүлээс гаралтай аж. Түүний авга ах Киити Миядзава 1991-1993 онуудад Япон улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Харин түүний аав нь Хироши Миядзава 1973-1981 онд Хирошима мужийн захирагч, 1995-1996 онд Хууль зүйн сайдын албыг тус тус хашиж байжээ.
Хууль зүйн шинэ сайд 61 настай Йоко Камикава мөн эрх баригч намын гишүүн. 2007 онд Хүйсийн тэгш байдлыг хариуцсан төрийн зөвлөлийн сайдын орлогчийн албыг хашиж байсан. Үүнээс өмнө тэрбээр Mitsubishi судалгааны хүрээлэнд ажиллаж байсан, АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалж байжээ.
Эх сурвалж: CNN