2015 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг өргөн барихдаа Шинэчлэлийн засгийн газраас томоохон өөрчлөлт оруулж ирсэн нь төсвийн зарим эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлэх юм. Энэ нь хэд хэдэн гишүүний эсэргүүцэлтэй тулгарлаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуулиараа УИХ нэгдсэн төсвийн төслийг баталдаг эрх, үүрэгтэй. Гэтэл орон нутагт төсвөө батлах эрх олгосноор нэгдмэл улсын зохион байгуулалт алдагдана. Нөгөөтэйгүүр орон нутагт төсөв батлах мэргэжилтэн, хүний нөөц байхгүй. Бүх зураг төслийг Улаанбаатарт л хийдэг. Яагаад хууль зөрчиж байна вэ” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга “Төсвийн шинэчлэлийн дагуу орон нутаг дахь төрийн өмчийн барилга, обьектуудыг шилжүүлнэ гэлээ. Тэгэхээр одоогийн хэдэн дарга нарын л мэдэлд очих юм байна. Орон нутаг руу төсвийн эрх шилжүүлэхдээ хяналтын механизмаа хэрхэн шийдвэрлэсэн юм бэ? Саяхан л бид энэ алхмыг хийгээд баахан алдсан. Одоо энэ алдаагаа даврах уу? Төвлөрлийг сааруулна гэж сайхан зүйл ярьж байна. Гэтэд нэг үндэстэн, нэг улс гэдэг зарчим алдагдахгүй юу? Тараан байршуулах явцдаа яаж буцаан хянах вэ?” гэж асуусан юм.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараах тайлбарыг өглөө.
“Төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчих вий гэдгийг би төсөл боловсруулагчдад анхааруулсан. Үндсэн хуулийг зөрчөөгүй. Харин Төсвийн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай. Логикоор бодвол орон нутагт сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн мөнгийг хамгийн түрүүнд шилжүүлэх шаардлагатай. Зураг төсөл энд боловсруулж болно. Улаанбаатарт зурсан загваруудаас орон нутаг өөрсдөө сонгог. Яагаад орон нутаг руу энэ эрхийг шилжүүлэх гээд байна гэхээр тэд төсөв хуваарилагдсан дээр нь аль болох олон хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг бариулах гээд байдаг. Гэтэл тухайн аймагт цөөн хүүхдийн л сургууль хэрэгтэй байж болно. Энэ мэт асуудлаа өөрсдөө шийдэг. Сургуулиа бариад менежмнет хийх арга замаа ч өөрсдөө олно. Дээрээс бүхнээ шийддэг нь орон нутгийг муу зуршилд дасгаж байна. Би бүхнийг шилжүүлнэ гээгүй. Төсвийн эрх мэдлийг үе шаттай шилжүүлнэ. Явцын дунд алдаагаа засна.
Хяналтын хувьд нэгдүгээрт, мэргэжлийн хяналтын санхүүгийн мэргэжилтнүүд Сангийн яаманд ажиллан орон нутгийн төсвийн хэрэгжилтийг хянана. Хоёрдугаарт, дээд шатны засаг дарга нь доод шатны засаг даргаа халах эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Аймгийн засаг дарга муу ажилласан сумын засаг даргаа огцруулж чадахгүй байна. Энэ бол буруу тогтолцоо. Сумын иргэдийн хурлын олонх нь үгүй гээд л муу даргаа аваад үлддэг. Аймгийн дарга сумын даргыг огцорууллаа гэхэд дараагийн хүнийг нь иргэдийн хурлаар гаргаж ирж болно. Би ийм зохицуулалттай хуулийн төслийг удахгүй өргөн барина.