2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Прага хотноо Чехийн “Ява Мото” ХХК Монгол Улсын “Тайж” группын хооронд Чехийн 70 гаруй жилийн түүхтэй, орчин үеийн аюулгүй байдал, техник технологийн евростандартыг бүрэн биелүүлж буй “Ява” 350 болон “Ява” 125 мотоциклыг Монгол Улсад нийлүүлэх гэрээ болон цаашид хамтран Монгол улсад угсрах үйлдвэр байгуулах боломжийг судлах тухай санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан “ЭЗЭН-100” хөтөлбөр болон Монгол–Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын тавдугаар хуралдааны протоколд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, улмаар Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-наас энэхүү бизнесийн хамтын ажиллагааг тогтооход нь зохих дэмжлэг үзүүлэв.
1960-аад оноос Монгол Улсад танил болж өргөн хэрэглэгдэж байсан монголчуудын сайн мэдэх “Ява” мотоцикл нь эдэлгээнд эргэн ирэх үүд ийнхүү нээгдэж байна.