Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр МҮОХ-нд хүрэлцэн очиж Азийн наадамд амжилттай оролцсон баг тамирчидтай уулзаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ.
Монголын баг тамирчид Инчёны наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртэж багийн дүнгээрээ 16 дугаар байрт жагссан нь урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт болсон юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч “Энд хуран цугларсан та бүхэнтэйгээ өнөөдөр уулзах боломж гарч байгаад баяртай байна. Инчёны наадамд оролцоод ирсэн тамирчиддаа, спортынхондоо ард түмнээ төлөөлж байгаагийн хувьд ирж баяр хүргэе гэж бодлоо. Та бүхэн сайн оролцсон. Энэ амжилтаа улам цаашаа баталгаажуулах хэрэгтэй. Монголын нэрийг гаргахын төлөө сайн зүтгэсэн. Одоо амжилтаа улам нэмж цаашаа явах хэрэгтэй. Тамирчин хүн амжилтаараа гялалзаж, шүтэж биширдэг хүмүүсийнхээ дэмжлэгийг авахын төлөө явдаг" хэмээн баяр хүргэлээ.
Түүхэн уламжлалтай, түүхэн спорттой улс үндэстэн гэдэг бол хэдийгээр цөөхөн хүн амтай ч хүчтэй байдаг. Үүгээрээ улс үндэснийхээ нэр хүндийг гаргаж явдаг уламжлалтай. Спортод анхаарал тавих нь тодорхой алба хашиж байгаа үед биш, үүнд оролцож сэтгэл санаагаа гаргаж яваа хүн бүхний амьдралын цаашдын зорилго болох ёстой гэж би хувьдаа боддог.
Миний хувьд ч цаашдаа спортод тавьдаг анхаарал, спортын хүмүүстэй ойрхон байдаг энэ ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож явдгаа хэлье. Би 1998 онд Ерөнхий сайд болоод тив, дэлхийн томоохон наадмуудад тодорхой амжилт гаргаад ирсэн тамирчдаа мөнгөөр урамшуулах анхны шийдвэрээ гаргаж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэцүү л байсан. Богинохон хугацаанд Ерөнхий сайдаар ажиллахдаа гаргасан цөөхөн үлдэцтэй шийдвэрүүдийн нэг нь энэ.
Олимп, дэлхийн аваргын төрлүүдэд амжилт гаргасан болон амжилт гаргаж байгаа тамирчдад мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг бид олон жил ярьж байж тодорхой хэмжээнд улс төрийн зориг гаргаж шийдвэрлэсэн. Манай ард иргэд бүхий л салбарт хүч хөдөлмөрөө зарцуулж ажиллаж байгаа.
Спортынхныг яагаад ингэж онцолж үзэж байгаа вэ гэдэг асуудал тавьдаг. Тамирчид бол амьдралыныхаа туршид гаргаж болох бүх боломжоо тодорхой богинохон хугацаанд гаргадаг. Хамаг хүч чадлаа зарцуулдаг. Гаргасан амжилт нь цаашдаа амьдралынх нь баталгаа болж байх юм бол монголчуудад, нийт залуу үеийнхэнд хэрэгтэй" гэдгийг Ерөнхийлөгч нэмж хэллээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Инчёны наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал буюу Ерөнхийлөгчийн хишиг хүртээлээ.