Канадын эдийн засагч, доктор Дон Дроммонд “Дэлхийн эдийн засгийн хямралаас бид юу суралцсан бэ?” сэдэвт лекцийг "Улаанбаатарын эдийн засгийн клуб"-ын урилгаар уншлаа. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн чиглэлээр зөвлөгөө өгч, илтгэл тавьдаг тэрбээр энэ өдрүүдэд Азийн таван орны найман хотод уригдан “Хямралаас бид юу суралцсан бэ?” сэдэвт лекцээ уншиж буй юм. Эдгээр хотын тоонд Улаанбаатар багтсан байна.
Доктор Дон Дроммонд Канадын Татварын бодлого, хууль зүйн дэд сайд, Худалдаа хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч болон дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэрбээр олон улсын эдийн засгийн чиг хандлага, Монгол, Канадын эдийн засгийн ижил төстэй шинжүүдийг харьцуулан илтгэл тавьж, дүгнэлт хийсэн юм.
Түүний илтгэлийг товчлон хүргэе.
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн эрэлт нэг хувиар багасахад үнэ 15-20 хувиар буурдаг. Тиймээс байгалийн баялагтаа түшиглэсэн улс орнуудын тухайд эрсдэл бий.
Би Олон улсын эдийн засгийн чиг хандлага сэдвийг сонгон ярихаар шийдлээ. Олон улсын эдийн засгийн чиг хандлага нь Монголын эдийн засагт ч тодорхой хэмжээний хамааралтай. Сүүлийн 20-30 жилд эдийн засгийн газар зүй хэмээх ойлголт гарч ирсэн. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед олон улсын худалдаа зогсонги байдалд орсон.
Тэр үед Канадын иргэд дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх бодлого барьсан. Хямралыг даван туулахын тулд мөнгөний нэгдсэн бодлого хэрэгжүүлсэн юм.
Хямралын үед төсвийн өндөр зардал ихэнх улсын эдийн засагт дарамт авчирч байсан нь мэдээж. Төв банкууд мөнгөний бодлогоо бүрэн хяналтдаа байлгаж чадахгүйд хүрсэн нь эдийн засагт бодит хямрал нүүрлэснийг баталж байлаа. Тиймээс “ИХ-20”-ийн орнууд төсвийг танах бодлогыг нэгэн зэрэг хэрэгжүүлсэн билээ.
Хямралыг эрсдэл багатай даван туулахын тулд Канадын Засгийн газар 2009 онд эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд төсөв танах арга хэмжээ авч байв. Дэлхийн эдийн засгийн хямрал улс орнуудад том сургамж болсон ч энэ алдаандаа суралцан, бодлогын дорвитой өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж чадаагүй нь харамсалтай.
ХЯМРАЛЫН ДАРАА УЛС ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХ ЯМАР БАЙНА ВЭ?
АНУ- Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ чанаргүй хэт их зээлийг зах зээлд нийлүүлснээс хямралд орсон гэж үздэг. Америк одоо хямралаас аажмаар гарч байна. Дахин хямралд орвол гарч чадахгүй учир мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх гэж байгаа.
БНХАУ- Бөмбөрцгийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс эдийн засгийн өсөлтөө 7.5 хувиас дээш байхаар тодорхойлсон. Гэвч энэ зорилтдоо хүрэх магадлал маш бага. Хятадын эдийн засгийн өсөлт саарах нь Монгол Улсад ч таагүй нөлөөлөл үзүүлнэ.
ЯПОН- Эдийн засгийн чадавхаараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх Япон улсын тухайд жилд дөнгөж 0.5 хувиас дээш өсөлттэй байх зорилт тавьсан. Яагаад ийм бага байна гэхээр нэгдүгээрт ханасан эдийн засагтай. Хоёрдугаарт, насжилт өндөртэй учир ажлын бүтээмж тааруу. Ажиллах хүчний хомсдол тус улсын хамгийн том сул тал болж байна.
КАНАД- Канад улс эдийн засгийн өсөлтөө 2.5 хувьд хүргэх зорилт тавьсан ч хүрч чадаагүй. Ойрын жилүүдэд өсөлт 2 хувьд хүрэх магадлал бараг байхгүй.
МОНГОЛ- Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 17 хувьд хүрч байсан бол өнөөдөр 5-6 хувьтай байна. Хятадын эдийн засаг өсөхгүй бол Монголд таагүй нөлөөлнө. Тиймээс өсөлтийг урт хугацаанд тогтвортой буюу 3-5 хувьд барих зорилт тавибал зүгээр болов уу.
МОНГОЛ ба КАНАД
Монгол Улсын эдийн засгийн өсөлт урд хөрш Хятадаасаа шууд хамааралтайг давтан хэлье. Төсвийн зардал ихсэж, алдагдал өссөн хүндрэлийг Ази, Америк тивийн энэ хоёр улс адилхан амссан. Канад Монголтой л адилхан импортлогч орон байв. Гэхдээ нэг ЯЛГАА бий. Канад улс гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт болох канад доллараар хийдэг. Харин Монгол гадаад өр, бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зэрэг төлбөр тооцоог валютаар хийдэг. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсан үед энэ байдал нь улсын төсөвт дарамт болж байна.
Эцсийн бүлэгт санхүүгийн хямралыг хэн өдөөсөн бэ гэхээс илүү хямралаас ямар сургамж авсан бэ гэдэг нь чухал.
ГАРЦ
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ савлагаатай байна. Түүхий эдийн эрэлт нэг хувиар багасахад үнэ 15-20 хувиар буурдаг. Тиймээс байгалийн баялагтаа түшиглэсэн улс орнуудын тухайд эрсдэл бий.
Монгол Улс ойрын 2-3 жилдээ төсвөө танах хэрэгтэй. 1990-ээд оны хямралын үед Канадын Засгийн газар төсвийг бууруулах чиглэлээр дорвитой алхам хийж, долоон жилийн турш төсөв танах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд гадаад өрийн хэмжээг 50 хувиар бууруулж чадсан юм.
Төсвийг гэнэт танах нь эдийн засгийн эргэлтийг боомилдог. Энэ нь хүндрэлийг давах шилдэг арга биш ч одоогоор үүнээс илүү сайн сонголт алга. Мөн үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлттэй, тэргүүлэх салбараа нэгдүгээрт дэмжих нь зүйтэй. Байгалийн баялгаас олсон орлогоосоо боловсролд хөрөнгө оруулалт хийвэл эдийн засаг төрөлжин, төгөлдөршинэ.