Энэ залууг Пүрэвцогийн Энхманлай гэдэг. Хоёр настай байхдаа автомашины аваарт орж нугасандаа гэмтэл авч суумгай болсон хэдий ч тэрээр дэндүү их хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийнхээ ачаар аль хэдийнэ хөл дээрээ боссон.
Хэдхэн хоногийн дараа дэлхийд гуравдугаарт ордог Нью-Йоркийн марафонд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байгаа.
Монголын номер нэг марафонч Б.Сэр-Одын “эзэмшдэг” 42,95 км замыг тэргэнцэр болон гарынхаа хүчээр туулна гэхээр ямар их тэсвэр тэвчээр, хатуужил энэ залуугаас гарахыг төсөөлөхөд ч бэрх. Ингээд пара хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлайг “Gogo cafe” буландаа урьж ярилцснаа та бүхэндээ хүргэж байна.
-Хэдхэн хоногийн дараа Нью-Йоркийн марафонд оролцохоор явах гэж байна. Бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ?
-Өдөр бүр хуваарийн дагуу бэлтгэлээ хийгээд л байна. Дундын зайнд хийж байгаад марафоны бэлтгэлдээ орсон болохоор ачаалал нэлээд авлаа. Монголоо төлөөлөн хоёулаа оролцоно. Гүйлтээр хичээллэдэг нуман хөлтэй Саранчулуун гээд эгчтэйгээ хамт явна даа. Хэд хоног дулаан байвал эх орондоо сайн бэлтгэл хийгээд авмаар л байна. Тэргэнцэртэй болон нуман хөлтэй тамирчин анх удаа оролцож байгаа. Ази тивээс бараг тамирчид оролцохгүй байгаа гэсэн шүү.
-Хэзээ явах вэ?
-27-нд явна. Гурав хоногийн өмнө очиж, цагийн зөрүү гарган, бэлтгэл хийх юм. Марафон арваннэгдүгээр сарын 2-нд болно.
-Өнгөрсөн зургадугаар сард “Улаанбаатар” марафонд Б.Сэр-Од гавъяатын араас хоёрдугаарт орсон. Харамсалтай нь таны амжилтыг тооцоогүй байх аа?
-Тийм ээ. Хоёрдугаарт орсон ч амжилтыг минь тооцоогүй хасчихсан. Эхлээд хоёрт орсон гээд пайзаа зүүлгэснээ буцааж аваад л. Би юу ч дуугараагүй. Жирийн үед хэрэглэдэг тэргэнцэрээ түрээд л дуугүй яваад өгсөн. Дараа нь тусгай байрт оруулаад л, цэвэр зохион байгуулагчдын алдаа болоод өнгөрсөн. Манай Пара хөнгөн атлетикийн холбооныхон үүнд сэтгэл дундуур үлдсэн. Олон улсын тэмцээн учраас 12 орны тамирчин оролцсон. Спортоор хичээллэж байгаа хүмүүс эцсийн эцэст Монгол эх орныхоо нэрийг гаргах гэж хөлс хүчээ гаргаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст 42 км бол агууд тооцогдох хол зай шүү дээ.
-Эрүүл хүмүүс ч энэ зайг дуусгаж чадахгүй ихэнх нь замын дундаас гарцгаадаг шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд миний хувьд анхны 42км-ын зай байсан болохоор дуусгаж чадахгүй байх вий гэсэн бодол төрсөн. 15 мянган хүн гүйснээс 60 нь мэргэжлийнх байсан. Юутай ч амжилттай оролцоод хөлс хүч, хөдөлмөрөө хүмүүст мэдрүүлсэн болохоор тухайн үед сайхан л санагдсан. Төв аймаг гүйгээд орох хэмжээний зай шүү дээ.
-Зохион байгуулагчдын алдааг эсэргүүцэж “Хэзээ ч битгий шантар. Чи бол бидний бахархал. Автомашингүй өдрийн амьд бахархал” зэрэг таны зураг бүхий постууд фэйсбүүкт маш их тарсан. Зохион байгуулагчид өөрөөс тань албан ёсоор уучлалт гуйсан уу?
-Уучлалт гуйгаагүй ээ. Би ч тоогоогүй. Манай холбооныхон л миний өмнөөс сэтгэл дундуур үлдсэн. Надаас биш холбооны маань удирдлагуудаас уучлал гуйгаасай гэж бодсон. Яагаад гэвэл тэр хүмүүс миний өмнөөс маш их бухимдсан. Зохион байгуулагчид намайг дугуйтай хүн гэж төсөөлж, ойлгоогүй юм шиг санагдсан.
Гүйгчид хөлөөрөө гүйж байхад би гараараа гүйж байгаа л гэсэн үг. Хүн харахад дугуй өнхрөөд амархан харагдавч гүйлтийн зам дээр гүйж байгаатай адил. Унадаг дугуй бол араатай учраас хүнд ирэх ачаалал хамаагүй бага шүү дээ. Тухайн үед намайг маш олон хүн дэмжиж, урам өгсөн. Би хөгжлийн бэрхшээлтэй гээд зүгээр суусан бол хэн ч намайг тоохгүй шүү дээ. Энэ бол хөдөлмөрлөсний минь л үр дүн.
-Тэргэнцрийн хувьд яг зориулалтынх уу. Эсвэл өөртөө тааруулж хийсэн үү?
-Яг зориулалтынх. Монголд гэхэд ганцхан байгаа тэргэнцэр. 2011 онд ЭМЯ, хотын захиргаа хамтраад БНСУ-аас захиалж авчирч байсан. 20 мянган ам.долларын үнэтэй. Тийм болохоор бэлтгэлээ хийчихээд багшийнхаа өрөөнд тавиад өөрийнхөө тэргэнцрийг аваад харьдаг. Бээлийнээс авахуулаад бүх юм нь тусгай зориулалтынх. Бээлий нь гэхэд 400 мянган төгрөг.
-Туулсан замаа хэмжих хурд болон цагны үзүүлэлттэй юм аа?
-Тийм ээ. Милл, цаг гээд бүх юм бий. Ямар хурдтай хэчнээн цагийн бэлтгэл хийж байгаа гээд бүх үзүүлэлтээ хянах боломжтой. Хамгийн гол нь энэ тэргэнцрийг онгоцны титанаар хийсэн. Гадны улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ анхаарал тавьдгийн жишээ энэ л дээ. Нэг талаараа бараг л тансаг хэрэглээ талдаа гэж харж болохуйц.
-Бусад улс орны тамирчдын хэрэглэгддэг тэргэнцэртэй адилхан уу?
-Яг адилхан. Үүнээс өөр, өөр стандарттай байж шинэчлэхийг олон улсаас зөвшөөрдөггүй. Дэлхий дээр энэ тэргэнцрийг үйлдвэрлэдэг АНУ, Солонгос, Хятад гээд хэдхэн орон байдаг. Тухайн хүний биед тааруулж хийдэг. Гадны тамирчдад зориуд үнэтэй худалддаг юм билээ. Өрсөлдөгч орны тамирчин гэдэг утгаар. Дахиад нэг хүнд ийм тэргэнцэр захиалаад хамтдаа бэлтэл хийвэл гоё л байна. Санаснаар минь болохгүй биз дээ.
-Ганцаараа бэлтгэл хийхээр нэг талаар өрсөлдөгчгүй юм шиг санагдах уу. Спортод бол хүчтэй өрсөлдөгч нар дандаа ирлэж өгдөг шүү дээ?
-Тийм ээ. Цаашид хамтдаа бэлтгэл хийх хүнтэй болмоор санагддаг. Бэлтгэлээ хийж байхдаа “Нью-Йоркийн марафонд оролцох гэж байж ингээд л ганцаараа бэлтгэл хийгээд л. Гэтэл манай өрсөлдөгч нар олуулаа бэлтгэлийн баазад сургуулилтаа хийж байгаа байх даа” гэж хааяа бодоод л. /инээв.сур/ Манай пара шигшээ багт албан ёсны хоёр тамирчин багтдаг. Албан бус шигшээд надаас гадна гурван тамирчин бий. Бидний хувьд өрсөлдөгч байхгүй учраас гаргасан амжилт бүхэн маань рекорд шүү дээ. Гэхдээ мэдээж ахиулна л даа.
-Фэйсбүүкээс харахад нийгмийн идэвх их сайтай юм аа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, сагсчин Ц.Шаравжамц гавъяаттай зургаа авахуулаад олон арга хэмжээнд оролцдог бололтой?
-Нийгмийн идэвх сайтай шүү. Би Э.Бат-Үүл даргад их баярлаж явдаг. Аав нь Биндэрийн төдийгүй Монголын ард түмний бахархал болсон хүн. Э.Бат-Үүл даргатай орж уулзахад надад орон байрны тал дээр тусалсан. Хотод анх ирчихээд ах дүүгийнхээрээ амьдардаг байлаа. Ахмадын орон сууцанд 27 метр квадрат байранд амьдрах эрх өгсөн. Надад энэ нь үнэхээр их дэм болж байгаа. Ардаа санаа амар бэлтгэл сургуулилтаа хийгээд. Ядраад очиход дулаан байр хамгийн сайхан зүйл шүү дээ.
-Ганцаараа бэлтгэл сургуулилтаа хийнэ, гэртээ ирээд бас л...?
-Ганцаарддаггүй юу гэж үү. Долоо хоногийн долоон өдөр бэлтгэлтэй болохоор бараг завгүй. Бэлтгэл гэсээр орой гэртээ очдог. Чөлөөт цаг гарвал ном уншина, интернетэд орно. Солонгос хэл бие дааж сурч байгаа. Жаахан зав гарвал хөдөө гэртээ очно. Очоод зүгээр суухгүй. Ойрхон газар морь унаад хонь малаа эргүүлцэн, хадуураа ирлэнэ, хоол ундыг нь гялалзуулна даа.
-Ар гэрийнхэн нь хэр дэмждэг вэ. Хотод ганцаараа байгаад авсан цалин мөнгөгүй юм чинь гэртээ хүрээд ир гэх үү. Эсвэл зорьсондоо хүрээд олимпийн наадамд хурд хүчээ сорих хэрэгтэй гээд урам өгөх үү?
-Би аав ээжээсээ зургуулаа. Хоёр ах, хоёр эгч, нэг дүүтэй. Есдүгээр анги хүртэл сургуульд сурсан. Нэлээд томорч байж сургуульд сурсан. Бага байхдаа шүлэг найраг их сонирхдог хүүхэд байлаа. “Миний хүү хөл гар муутай, ганцаараа хэцүү юм. Спорт бол хүнд хэцүү. Өдөржин цай, хоолгүй, залуу нас чинь хайран шүү” гээд ээж хааяа хэлдэг. Заримдаа хүүгээрээ бахархдаг, 30 хүртлээ туушдаа спортоороо яв гээд урам өгнө.
Группийн мөнгөнөөс өөр орлогогүй болохоор арга ч үгүй. Ирэх нэгдүгээр сараас Рио-Де-Жанерогийн олимпийн эрхийн тэмцээнүүд эхэлнэ. Өвөл болчихоор бэлтгэл хийх газраа яах вэ гэж бодоод л байна. Өөрөөсөө мөнгө гаргаад ч хамаагүй Хөх хотод бэлтгэл хийдэг юм уу гэж төлөвлөж байгаа. Орлого байхгүй мөртлөө бэлтгэл, тэмцээний зардал мөнгө бүх зүйлийг өөрөөсөө болохоор жаахан дургүй. "Улаанбаатар" марафоноос болж бас нэг хэсэг гэрийнхнийхээ эсэргүүцэлтэй тулсан.
-Амжилтыг тань тооцоогоогүй болохоор аргагүй шүү дээ. Аав, ээжийн тань буруу гэж юу байх вэ?
-Харин тийм ээ. Тэр үед хотод ирчихсэн байж таараад зурагтаар намайг хоёрдугаар байранд орохыг харчихсан байсан. Гэртээ очсон чинь хоол цай бэлдээд ширээ засчихсан, баяр хөөр болж угтсан. Юу болсон бэ гээд гайхтал “Чамайг хоёрдугаар байранд орсонд аав ээж хоёр нь баяртай байна. Хүүгээ ямар баярлуулж байсан биш” гээд сүйд болсон. Тэгэхээр нь хоёроор орсон ч хасагдчихсан гэсэн чинь аав ээж хоёр минь их дургүйцсэн. “Чиний талд ордог хүн байдаггүй юм уу. Ер нь ингэж яваад хэрэг байна уу” гээд л. Би ч гэсэн дотроо аав ээжийгээ ганц ирэхэд медаль аваад ороод ирсэн бол гэж бодоод бас хямарсан.
-Хөдөө яваад ирлээ гээд машин жолоодож буй зургаа оруулах юм. Хэзээнээс машин жолоодох болов?
-Тийм ээ. Энэ жил тавдугаар сард жолооны курс төгссөн. “Цаг үргэлж” гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоног төхөөрөмжтэй авто курс байгуулагдсан юм. Тэгээд л суралцаад албан ёсоор жолооч боллоо. Би 2008 оноос хойш машинтай болсон. Хааяа барихдаа үнэмлэхгүй л явчихдаг байлаа.
-Машинтай болохоор өөрт тань бас амар байх л даа?
-Тийм шүү. Бэлтгэл сургуулилтаа хийхээр явахад ямар өдөр бүр таксидаад тэргээ аваад явалтай нь биш. Нийтийн тээврээр бол бүр худлаа шүү дээ.
-Олон хүнтэй газраас жаахан дөлөх үү. Хүмүүс гайхаж хараад байх тийм таатай биш байх?
-Тоодоггүй дээ бараг. Нэг хөл нь тайранхай шидэлтээр хичээллэдэг нэг ах байдаг юм. Бид хоёр бэлтгэл хийчихээд явж байтал нэг хүүхэд харснаа “Ээж ээ энэ хүний хөл тасарчихсан байна" гээд айгаад ээжийнхээ хойгуур нь ороод. Гэтэл манай нөгөө ах "Бацаан нар ингээд баг алаад байдаг юм гээд л өнгөрч байгаа юм чинь. Баяр баясалтай ч зүйл тохионо, гуниг харуусал ч төрөх үе гарна даа.
-Энэ бүхнийг яаж давах уу?
-Сэтгэлийн хямралыг би бараг өдөр болгон мэдэрдэг. Энэ бүхнийг цэцэрлэгт хүрээлэн, бэлтгэл хоёрын ачаар л давна. Ууртай, ажил төрөл бүтэхгүй байвал шууд л ирээд бэлтгэлээ хийчихдэг. Ямар ч ажил байсан хаяад л ирнэ. Тэгээд буцаад л бүх зүйл хэвийн болоод тайвширдаг. Би бас их азтай. Сэтгэлзүйчтэй болох юмсан гээд бодоод л яваад байсан. Гэтэл Монголын сэтгэлзүйн төвийн захирал н.Энхчулуун эгч надтай Риогийн олимп хүртэл хамтарч ажиллахаар болсонд их баяртай байгаа.
-Хамгийн анх хэзээ пара хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн юм бэ?
-Аав ээж минь малчин учраас бага нас минь хөдөө мал дээр өнгөрсөн. 2009 онд сургалтанд сууя, өөрийгөө хөгжүүлье гэж зориод Улаанбаатарт ирсэн. Би хар багаасаа л спортод их дуртай байсан. Магадгүй би гэмтэл аваагүй бол бөх болох байсан байх.
-Үндэсний бөх үү?
-Тийм. Би малчин ахуйд төрсөн болохоор их эх оронч үзэлтэй үндсэрхэг. Тийм болохоор үндэсний бөхөөр л барилдах байсан. Би чинь Хэнтийн Биндэрийнх. Алтан Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Цэндийн Дамдин гуай манай садангийн хүн байгаа юм. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аварга гээд манай нутаг чинь бөхийн алдартнуудтай.
-Хөнгөн атлетикийн спортод урвах болсноо үргэлжлүүлээд яръя?
-Өө тийм. Тэгээд хотод ирсэн жилээ пара хөнгөн атлетикийн тэмцээнд тэргэнцэртэй гүйлтийн тэмцээнд оролцсон. 11 аймаг, долоон дүүргийн тамирчид өрсөлдөхөд аймгаа төлөөлөөд ганцаараа оролцоод хүрэл медаль авсан. Нэг зүйлийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүн спортоор хичээллэхээс өөр хийж чадах юм байхгүй гэж зарим хүмүүс боддог юм билээ.
-Анхны тэмцээнээс медаль авсан нь их спортод эргэлт буцалтгүй хөтөлж дээ?
-Тэгэлгүй яахав. Пара спортод анх хөл тавьсан нь гэвэл ингээд бодохоор дөрвөн жил. Тасралтгүй бэлтгэл хийж эхэлсэн минь гэвэл хоёр жил. Медалийг их бага гэж ерөөсөө голж болдоггүй юм гэнэ лээ. Тамирчин хүний хөлс хүч хөдөлмөрийн үнэлэмжийг шингээсэн зүйл шүү дээ. Улсын хэмжээний тэмцээнээс арав гаруй медаль надад бий.
-Одоо олон улсынх л дутуу байна даа. Анх олон улсын тэмцээнд явахаар болоход хэр догдолж байв?
-2012 онд Дубайд тэргэнцэртэй дэлхийн наадамд анх удаа оролцож ангиллаа тогтоолгосон. Нугас нурууны гэмтэлтэй, бүсэлхийнээс доош мэдээ муутай учраас олон улсын төвшинд Т-53 ангилалд багтсан. Хамгийн анх олон улсын тэмцээнд явж байгаа, зөвхөн ангиллаа тогтоох гэж явсан учраас 1500м, 5000м-т гараа хийчихээд л ирсэн.
Анх Бээжингийн онгоцны буудалд буугаад гайхаж байсан бол Дубайд очиход надад гайхамшигтай санагдсан. “Хонины бэлчээрээс онгоцонд суугаад буухад тэнгэр баганадсан барилга тулчихлаа. Юу болчихвоо” гээд багшийгаа инээлгэж билээ. Дубайгаас буцаад ирэхэд Бээжин онцгүй санагдаад л. /инээв.сур/ 2013 онд Бээжинд зохиогдсон Гранпри тэмцээнээр Азийн наадамд оролцох нормативаа биелүүлээд ирсэн.
-Норматив биелүүлсэн гэхээр бас мундаг байна шүү дээ?
-Олимп, дэлхий, Азийн наадам норматив биелүүлэх босго тавьж өгдөг болсон. Мэргэжлийн өндөр төвшинд оччихоод байгаагийн том жишээ энэ л дээ. Нормативаа биелүүлсэн гэхээр олон улсын төвшинд эхний аравт багтаж байгаа.
-Түрүүлсэн тамирчныхтай амжилттай харьцуулвал?
-Би 1500м-т гэхэд 4:04 секундын амжилтаар норматив биелүүлж эрхээ авсан. Лондонгийн олимпийн мөнгөн медальт Хятадын тамирчин гэхэд 3:32 секундын амжилтаар түрүүлсэн. Хамгийн гол нь эрхээ авах гэж очсон учраас амжилтандаа сэтгэл хангалуун байсан.
-Тэгээд Азийн наадамд яагаад оролцоогүй юм вэ?
-Ангилал маань зөрсөн болохоор оролцож чадсангүй.
-Өрсөлдөгч нар Ази уу эсвэл Европ тивийнхэн байна уу?
-Дундын зайнд Ази тивийнхэн дэлхийн хэмжээнд их сайн өрсөлддөг. Холын зайнд Европууд арай илүү юм билээ. 1960 оноос эхэлж пара хөнгөн атлетикийн тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл санааг дэмжих, анхаарлыг нь өөр тийш хандуулах зорилгоор зохион байгуулагдаж ирсэн.
Гэтэл сүүлийн жилүүдэд эрүүл хүмүүсээс илүү цаг, минутын амжилт үзүүлж, рекорд тогтоож, мэргэжлийн төвшинд оччихсон. 2016 оны олимпийн норматив цаг нь 2015 оны нэгдүгээр сараас шинэчлэгдэж гарах байх. 2012 онд Лондонгийн олимпод рекордууд нь эвдэгдчихсэн. Пара спорт ямар хурдацтай хөгжиж байгааг энэ бүхнээс харж болно.
Монголын нийгэм хүмүүс биднийг одоохондоо ийм төвшинд хүрсэн гэдгийг ойлгохгүй байх шиг. Гэтэл бид эрүүл хүмүүсээс нэг дахин илүү хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг. Би хөгжлийн бэрхшээлтэй, ийм бэлтгэл даахгүй ч юм уу амармаар байна гэж хэлэх эрх байхгүй.
-Долоо хоногийн долоон өдөр бэлтгэл хийдэг гэсэн. Тасралтгүй бэлтгэл хийхээр ачаалал энэ тэр гайгүй юу?
-Сардаа ганц өдөр амарвал их юм. Манай дасгалжуулагч хоногт 24 цаг байдаг хэдий ч та нар 25 цаг хөдөлмөрлөх ёстой гэж үргэлж хэлдэг. Багшаасаа магтаал сонсох бараг л ховор. Өнөөдрийн хувьд сайн явлаа гэж цагаа хараад л багш дээрээ ирэхэд "Болоогүй, муу байна" л гэдэг. Хэзээ нэгэн өдөр багшаасаа магтаал авах байлгүй дээ. Зэмлүүлж, чамлуулж байсан ч дээр байх.
-Тэр мундаг багшийхаа талаар танилцуулаач?
-Багшаа дурдахгүй бол ёстой болохгүй. Багшгүй бол хараагүй хүн гудамжинд тавьчихсантай л адил. Хамгийн анхны багш бол Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч н.Батдорж.
Одоо бэлтгэл сургуулилтыг минь удирдаж байгаа хүн бол хөнгөн атлетикийн дасгалжуулагч мэргэжлээр ОХУ-д төгссөн н.Төмөр гэж хүн бий. 400, 800 метрийн зайд Монголын рекорд тогтоосон мундаг хүн шүү. Манай багш нар үнэхээр сайхан хүмүүс дээ. Цалин хөлсгүй мөртлөө бид нарын төлөө сайн зүтгэдэг. Энэ жил гэхэд пара улсын аваргаар гурван сая баталсан ч мөнгө нь орж ирээгүй гэсэн. Манай багш нар дундаасаа мөнгө гаргаад медаль захиалсан байх жишээтэй.
-Том тэмцээний бэлтгэлийн хажуугаар цаг заваа гарган ярилцсанд маш их баярлалаа. Тэмцээн уралдаанд бүрт амжилт хүсье?
-Баярлалаа. Спортыг дэмжин ажилладаг танай сайтын хамт олонд амжилт хүсье. Олон том тэмцээнийг тасралтгүй сурвалжлан хүргээрэй.
Жирийн нэг залуу хүний хувьд хэлэхэд миний үеийнхэн энэ сайхан Монгол оронд төрснөө мэдэрч бахархаж яваасай гэж хүсдгээ хэлмээр байна. Эзэн Чингис, эргэх дөрвөн улирал, байгалийн гайхамшиг цогцолсон эх нутгаа хайрлаж хамгаалдаг байгаасай. Аугаа түүхтэй их өвөг дээдсийн удам гэдгээрээ омогшиж яваасай.
Нийгмийн буруугаас болж залуучууд маань амиа хичээсэн, аливаа зүйлийг бүтэхгүйгээр хардаг шүүмжилдэг болчихож. Бид чинь цөөхүүлээ учраас нэг бодол, нэг сэтгэлтэй байх юмсан. Бид Монгол гэж нэг айлын хүүхдүүд. Хүн болж төрнө ялангуяа Монгол эх оронд төрсөн минь өндөр хувь заяа шүү гэдэг сайхан үгээр ярилцлагаа дуусгая даа.