2014 оны хавар Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан "Надад хэлэх үг байна-4" арга хэмжээний төгсгөл дээр оюутан залуус уулзалдаж, жилд хоёр үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байхаар тохиролцсон юм. Хоёр дахь арга хэмжээ нь "Хөдөлмөрийн Яармаг" байлаа.
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж энэ санаачлагыг анхнаасаа дэмжсэн нь зохион байгуулагчдад их ч урам өгсөн.
Залуус энэ талаар санал бодлоо хуваалцаж, хот болгонд байгаа "Монгол Оюутны Холбоо" -дын Удирдах Зөвлөл болон идэвхтэй залуус "зохион байгуулах баг" болон нэгдсэн. Тэд долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр хоорондоо цахим сүлжээгээр холбогдон ажлын явцаа хэлэлцэн, шийдвэрлэх асуудлаа ярилцан, шинэ санаа мэдээллүүдээ хуваалцаж байв. Энэ нь өнөөгийн монгол залуусын ямар нэгэн ажлыг зохион байгуулахдаа багаар ажиллаж сурах сайн алхам байлаа.
АНУ гэлтгүй гадаадын олон оронд сурч ажиллаж байгаа монгол залуусын өмнө тулгамдаж байгаа гол асуудал нь "Би сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ?" гэсэн асуулт юм. Зах зээлийн өрсөлдөөний нийгэм учраас ажиллах газраа хайж олон, өөрийн танилцуулгаа илгээх, санал хүлээж авсан газраа очиж ярилцлагад оролцох, мэдлэг чадвар хийгээд санаа бодлоо бусдад зөв илэрхийлж ойлгуулах гэдэг бол тийм ч амар зүйл биш.
Тэр тусмаа хэн нэгэн танилаараа зуучлуулан, эсвэл аав ээж, хамаатан садныхаа дэмжлэгээр ажилд орж болдоггүй АНУ мэт өндөр хөгжилтэй орнуудад. Олон монгол оюутнуудын сэтгэлд Монголдоо очиж ажиллах хүсэл, мөрөөдөл бий. Гэвч "Монголд ажилд орох хэцүү, одоо цаг нь болоогүй байна" гэхчлэн бусдаас ам дамжин сонсож байгаа бүхэн нь эдгээр залууст эргэлцээ төрүүлдэг. "Мянга сонсохоор нэг удаа үз" гэдэгчлэн энэ арга хэмжээ, уг эргэлзээг бодит байдлаар яг өөрөө мэдрэх боломжийг залууст олгох зорилготой байв.
Арга хэмжээний бэлтгэлийн амаргүй үе нь Монголоос олон компаниудыг урьж оролцуулах явдал байв. Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж энэ санаачлагыг анхнаасаа дэмжсэн нь зохион байгуулагчдад их ч урам өгсөн. ЭСЯ-ны консул уг арга хэмжээний талаарх мэдээлэл хийгээд Монголоос ирж оролцох төлөөлөгчдийн визэнд орох урилгыг бэлтгэх, Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж харьяаллынхаа шугамаар Монголын 76 компанид санал илгээсэн гэсэн. "Чамлахаар чанга атга" гэдэгчлэн энэ удаагийн арга хэмжээнд Монголоос найман аж ахуйн нэгж болон компаниудын төлөөлөл ирж оролцов.
ЭХНИЙ ӨДӨР
Чикаго хотын "O Hare" нисэх онгоцны буудлын дэргэдэх "Holiday Inn" зочид буудалд зохион байгуулсан эхний өдрийн арга хэмжээг оюутан залууст мэдээлэл, мэдлэг өгөх, бас харилцан мэдээлэл солилцох хэлбэрээр зохион байгуулсан байв.
Амьдралын элдэв туршлагыг нь яриулж, адармаатай элдэв асуудлаар тэднийг сорьж, "янзыг нь үзэж" байсан мөч бас л хөгжилтэй байв.
Нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Биржийг төлөөлж Э.Ган-Эрдэнэ, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ыг төлөөлж Ерөнхий консул Б.Мөнхжаргал, Монгол Улсын Ерөнхийлэгчийн мэндчилгээ, Улаанбаатар хотын ИТХ-ыг төлөөлж Ц.Баатархүү, АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудыг төлөөлж Г.Галбадрах, Ивээн тэтгэгч байгууллагуудыг төлөөлж "Чингис Хаан" банкны Хүний Нөөцийн менежер Ч.Гантуяа нар үг хэлэв.
Висконсоны Их Сургуульд улстөр судлалаар докторын сургалтад суралцаж буй У.Дэлгэржаргалын өөртөө ямар зорилго тавьсан, мэргэжлээ хэрхэн сонгосон, зорилгодоо хүрэхийн тулд яаж хичээж зүтгэсэн, амаргүй хүнд үе тохиолдоход хэрхэн давж гарсан, одоо ирээдүйгээ яаж харж төсөөлж буй туршлага, санаанууд оюутан залууст сонирхолтой байв. Албархуу бус энгийн хүүрнэл яриа, амьдрал дээрх тэдэнд ойр жишээ, адил төст мөрөөдөл бүхэн нь тэдний сэтгэл, ухааралд ойр очсон байх.
"Apple" компаны дэлгэцийн инженер Д.Энх-Амгалан, Колумбийн Их Сургуулийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Илтгэх Урлагийн "Лектор" Төвийн санаачлагч Ц.Баатархүү, Висконсоны Их Сургуулийн судлаач У.Дэлгэржаргал нарыг тайзан дээр суулгаж байгаад амьдралын элдэв туршлагыг нь яриулж, адармаатай элдэв асуудлаар тэднийг сорьж, "янзыг нь үзэж" байсан мөч бас л хөгжилтэй байв. Магадгүй эндээс олон залуус өөрийгөө бусдын өмнө хэрхэн илэрхийлэх, өөрийн санаа бодол, итгэл үнэмшлээ яаж хамгаалах талаар суралцаж, анзаарсан байх.
Монголоос "мөнгөн ивээн тэтгэгч" болж оролцсон "Чингис хаан" банкны санаачлагаар, банкны салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой "Кейс Стади" тэмцээнд оюутан залуусын гурван баг оролцсон. "Сэтгэмж" баг шинэ саналаараа түрүүлсэн юм. Энэ арга хэмжээ нь оюутан залуусын мэдлэг туршлагыг амьдралын хөрсөн дээр буулгах сорилт болсон. Санаа бол маш олноороо эргэлдэж байдаг бол зөвхөн ажил хэрэг болж бусдад үйлчилгээ үзүүлж чадаж байгаа нь үр дүн юм гэдгийг анзаарсан буйз.
Оюутан залуус ажилд орохдоо анхаарах гол зүйлс болох "Өөрийн үнэ цэнэ болон карьераа хэрхэн илэрхийлэх", "Монголд ажилд ороход юунд голлон анхаарлаа хандуулах вэ?", "Ажилд орохын тулд танилцуулгаа хэрхэн бичих, ажилд орох ярилцлагадаа яаж бэлтгэх вэ" гэсэн асуудлуудаар Денверийн Олон Улсын Их Сургуулийн Сургалтын албаны зөвлөх Ш.Байгалмаа, Колумбийн Их Сургуулийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, Э.Энхтуяа нар сургалт явуулж, Монголоос ирсэн компаниуд дагалдах мэдээллүүдийг залууст өглөө. Энэ нь оюутан залууст дэлгэрэнгүй мэдээлэл болон мэдлэг олж авахад сайнаар тусалсан байх.
ХОЁР ДАХЬ ӨДӨР
Энэ өдөр Монголоос ирсэн компаниуд болоод АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа зарим компаниуд энэ арга хэмжээг зорьж ирсэн 200 орчим оюутан залуустай уулзаж, өөрсдийн компаниа танилцуулан ажил ороход тавигдах шаардлага болон энэ компанид шаардлагатай байгаа мэргэжилтнүүд, ажилд орох хүсэлт, ажлын гэрээ болон ажиллах нөхцлийг танилцуулж, харилцан мэдээлэл солилцов. Үндсэндээ нэг бүтэн өдрийг энэ зорилгод гаргаж өгсөн юм. Монголоос ирж оролцсон компаниудын төлөөлөл:
1. "Чингис хаан" банк М.Итгэл, Г.Уянга, Ч.Гантуяа
2. "Голомт" банк Г.Цэнджавгурван
3. "ХААН" банк Д.Баатарсүрэн
4. "Худалдаа Хөгжлийн Банк" Л.Нямсүрэн, Б.Баярмаа
5. " UA Consulting" Б.Анхбаяр, Б.Энэрэл
6. "Хөдөлмөрийн Төв Бирж" Э. Ган-Эрдэнэ
7. "Тэнгэр Марал" ХХК С.Пүрэвсүрэн
8. "Кар партнерс" ХХК Ц.Махвалсүрэн, Х.Хосцэцэг
Эдгээрээс гадна АНУ-д үйл ажиллагаа явуулдаг HR Recruiter & Senoir Co", "Prosperoware LLC", " Clear Corp", "Starcom Mediavest Group", "University of Illinois at Chicago", "Ready Made Language Resources" зэрэг компани, байгууллагууд оролцов.
Мэдээж энэ арга хэмжээний үр дүн нь хурдан хугацаанд мэдрэгдэхгүй. Зорьж ирсэн компаниуд хичнээн оюутныг ажилд авахаар судалж, хичнээн залуусыг нөөцөд бүртгэснийг бид мэдэхгүй. Гэхдээ хамгийн чухал нь Монголын компаниуд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа монгол залуусаа ажилд авах сонирхолтой, монгол залуус маань Монголдоо ажиллах сонирхолтой байгаа явдал юм. Ам дамжсан элдэв яриануудаас илүүтэй тэд нүүр нүүрээрээ уулзаж, хэн хэнийхээ ашиг сонирхол хийгээд зөрчилдөөнийг мэдэрсэн нь энэ арга хэмжээ эхний алхам боллоо.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
"Хөдөлмөр зуучлал"-ын ийм арга хэмжээнүүд АНУ-д нэг бус удаа зохион байгуулагдаж байсан л даа. Гэхдээ дээрээс, "албадлага" маягаар зохион байгуулагдаж байсан, нөгөө талаар ийм арга хэмжээний зохих үр дүнг олон нийтэд сайтар мэдээлдэггүйгээс ерөнхийдээ "бүрхэг" маягаар өнгөрдөг. Хүмүүсийн эргэлзээ, таамаглал ч төдийлэн тайлагддаггүй. Харин энэ удаад АНУ-д сурч ажиллаж байгаа оюутнууд өөрсдөө санаачилж зохион байгуулсан болохоор арай өөр сэтгэгдэл төрүүлсэн.
Ийм арга хэмжээг ингэж олон нийтийг хамруулан зохион байгуулна гэдэг амаргүй. Харин тэд сэтгэлээрээ нэгдэн нөхөрлөж, өөрсдөө итгэлтэйгээр энэ арга хэмжээг сайн зохион байгууллаа. 200 орчим оюутан залуус оролцсон гэхээр чамлалтгүй.
1. Г.Батчимэг
2. Ц.Баярмөнх
3. Т.Болормаа
4. Э.Энхтуяа
5. Э.Гуамарал
6. Д.Жанцанхорол
7. Э.Мөнх-Өргөө
8. М.Номинсүрэн
9. Т. Тэмүүлэн
10. Б.Төмөрхуяг
11. Б.Ундрам
12. Т.Уянга
13. Э.Маралхишиг
14. Х.Энхтамир
15. С.Одонтуяа
16. Ц.Бархас
Эдгээр залуус Вашингтон ДС, Чикаго, Денвер, Сан-Франциско, Лос-Анжелес хотуудаас нэгдсэн залуус. Арга хэмжээний хөтөлбөр зохиох, ажлаа хуваарилж авах, санхүүжилт босгох, оролцох байгууллага компаниудыг олох, оролцох хүмүүсийг сонгох, оюутнууддаа мэдээлж тэднийг оролцуулах, байр танхим бэлтгэх, түүнтэй холбоотой бэлтгэл ажлууд гээд мундахгүй олон ажлуудыг маш сайн хийж гүйцэтгэлээ, та нарт баяр хүргэе.
ТӨГСГӨЛИЙН УЧИРЛАЛ
АНУ-д суралцаж, ажиллаж байгаа монгол залуус "Надад хэлэх үг байна" нэртэй арга хэмжээг санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш бараг 5 жил болох гэж байна. Дээр дурдсанчлан гоё санаа, сайхан санаачлагыг ажил хэрэг болгож, тодорхой үр дүнд хүртэл нилээд бэрхшээл давах хэрэгтэй болдог. Заримдаа залхуурах, хааяадаа шантрах гээд шалтаг мундахгүй.
Эдгээр залуус сургуульд суралцаж, төлбөрөө олохын тулд ажил хийж, хувийн хийгээд ар гэрийн олон ажлаа амжуулдаг. Тийм болохоор тэдэнд сэтгэлийн дэм, урам хэрэгтэй. 5 жил орчим ийм залуустай уулзаж, хамтран ажиллаж байхдаа миний хувьд ийм л үр дүнг хүлээж байсан. Энэ арга хэмжээнд оролцож байхдаа "маш сайн зохион байгуулалт, багийн амжилттай хамтын ажиллагаа, бодит үр дүн" ойрхон байгааг анзаарч байв. Хааяа цагаахан "биеэ тоох" араншин цухалзаж байдаг ийм залууст бидний зөвлөгөө, бодит тус дэмжлэг заавал хэрэгтэй.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж ажиллаж байгаа монгол залуусыг Монгол эх орондоо ажиллуулах оролдлогуудыг хийж байна. Харин оюүтан залуус өөрсдөө санаачилж зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол. Энэ бүхнийг ойлгон дэмжиж, хамтран ажиллаж байгаа Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Биржид талархал илэрхийлье. Бид үүнийг Монголын Төр засаг гадаадад байгаа залуустай бодитоор хамтран ажиллаж, бага боловч үр дүнд хүрэх санаачлагын эхлэл гэж үнэлж байна. Нэр хичээсэн ажиллагаа биш, бодит үр дүн рүү тэмүүлсэн хамтын ажиллагааны эхлэл.
Энэ арга хэмжээний хажуугаар оюутан залуустай уулзаж, хамтдаа зөндөө асуудлуудаа шийдэж амжив.
-2015 оны 3 сард болох, уламжлалт "Надад хэлэх үг байна-5" арга хэмжээг Сант-Луис хотод байгуулагдсан оюутны холбоо зохион байгуулахаар боллоо. Яг тэдэнтэй зэрэгцэн санал тавьсан Юта мужийн оюутны холбоо 2016 оны арга хэмжээг зохион байгуулж болох юм гэж санал нэгдсэн. Уг арга хэмжээг зохион байгуулагчид удирдамжаа гаргаад бүх хотуудын оюутны холбоод дэмжиж ажиллахаар тохиролцов.
-2015 онд зохион байгуулагдах "Хөдөлмөрийн Яармаг" хоёр дахь удаагийн арга хэмжээг хаана, хэрхэн зохион байгуулахыг санаачлагч баг ярилцаж шийдэн удирдамжаа гаргахаар болсон. Харин энэ арга хэмжээний зохион байгуулах багаас гадна зөвлөж дэмжих багт Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Биржийн төлөөлөл Э.Ган-Эрдэнэ, ЭСЯ ны төлөөлөл Ерөнхий консул Б.Мөнхжаргал, бас миний бие оролцож ажиллана гэж ярилцлаа. Энэ арга хэмжээ нь уламжлал болон хэвшиж гадаадын бусад оронд байгаа оюутнуудыг хамраасай хэмээн хүсч байгаа юм.
"Хүний нутагт хагас жаргаж, өөрийн нутагт бүтэн жаргадаг" гэсэн үг бий.
-Энэ арга хэмжээ анхных учраас алдаа оноо аль аль нь байгаа. Дараа дараагийн арга хэмжээнүүдэд аль болох олон компани, байгууллага, аж ахуйн нэгжүүд, оюутан залуусыг хамран оролцуулах талаар юуг анхаарч, юуг хийж болох талаар зохион байгуулагчид болон Монголоос ирж оролцсон компаниудын төлөөлөл оролцсон уулзалтууд дээр илэн далангүй ярилцлаа. Мэдээж ажил хэрэг болгоно.
...Инээд хөөр, дуу шуугиан, нөхөрлөл, дотно яриа, маргаан мэтгэлцээнээр дүүрэн хоёр өдөр өнгөрлөө. Гэр-сургууль- ажил- гэр гэсэн хэмнэлтэйгээр шөнийн бүүдгэр гэрэл дунд нойроо хугаслан байж хичээж зүтгэдэг оюутан залуусын хувьд ийм арга хэмжээ тэднийг хэсэгхэн ч болтугай амьдралын хэмнэлээс нь салгаж, залуу нас, итгэл найдварыг нь " цэнэглэдэг". Тэд ийм л орчинд дотно сайхнаар нөхөрлөж, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлээ олж авна. Тэд монгол залуус гэдгээрээ бахархаж, Монголын хөгжлийн төлөө гэгээн мөрөөдлөө сэтгэлдээ шингээдэг. Магадгүй энэ залуус Монголын маань маргаашийн хөгжилд их хувь нэмрээ оруулна. Тэр бүртээ бие биенээ дэмжиж, хамтран ажиллана. Монголын минь ирээдүй гэрэлтэй, өөдрөг сайхнаар мэдрэгдэж байна шүү, залуус аа. Амжилт хүсье.
"ХҮНИЙ НУТАГТ ХАГАС ЖАРГАЖ, ӨӨРИЙН НУТАГТАА БҮТЭН ЖАРГАДАГ" гэсэн үг буй.