-Өнөөдөр зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөр-
Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын талаар мэдээг энэ оны эхний есөн сарын байдлаар гаргажээ.
Нийслэлд бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4193 хүн гэмтэл, бэртэл авч 122 хүний амь нас хохирч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 34,1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 3 тэрбум 184,1 сая төгрөгийн буюу 78,9 хувийг нөхөн төлүүлсэн байна.
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын гаралтыг сараар харуулсан үзүүлэлтэд долдугаар ба наймдугаар саруудад хамгийн их хүн нас барсан байна. Энэ саруудад амралт зугаалгын үе таардаг, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжгүй байдлаас болдог, наймдугаар сард орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг зэрэгтэй холбоотой юм. Нийслэлд амь насаа алдаж буй хүний дийлэнх хувийг явган зорчигчид эзэлдэг.
Зам тээврийн ослын улмаас нас барсан 122 хүн, гэмтсэн 4193 хүний замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг авч үзвэл:
Улаанбаатар хотод:
-
Явган зорчигч - 80 нас барж 2837 гэмтсэн
-
Жолооч – 15 нас барж 688 гэмтсэн
-
Тээврийн хэрэгслээр зорчигч – 26 нас барж, 642 гэмтсэн
-
Дугуйтай хүн – 26 гэмтсэн
-
Бусад /гэртээ байсан хүн/ - 1 нас барсан
Нийслэлд гэмт хэргийн улмаас гэмтсэн 474 хүний гэмтлийн зэргээс харахад
-
Хөнгөн гэмтэл 91 буюу 19,2 %,
-
Хүндэвтэр гэмтэл 248 буюу 52,3 %,
-
Хүнд гэмтэл 135 буюу 28,5 % нь байна
Гэмтлийн байдлыг авч үзэхэд явган зорчигч тээврийн хэрэгслийн гадна хэсгээс буюу мөргүүлэх үед гэмтэл авдаг бол тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөснөөс хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.
Амь насаа алдсан хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгүүдийг авч үзвэл 54,7 хувь нь толгойдоо, 13,4 хувь цээжиндээ гэмтэл авч амь насаа алдсан байна.
Нийслэлд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 5 нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан, 27 нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 19 хохирогч хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарч байна. Түүнчлэн хүүхдийн хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүй байгаа нь хүүхэд өртсөн хэргийн улмаас тээврийн хэрэгслээр зорчигч 159 хүүхэд гэмтэж бэртсэн тоон үзүүлэлтээс харагдаж байна.
Хохирогчдын автомашинд зорчиж явсан байрлалаас харвал:
Гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд нас барсан 122, гэмтсэн 474 хүний насны байдлыг авч үзвэл:
Нас барсан 113 хүн 24 цагийн дотор нас барсан байхад 9 хүн 30 хоног дотор нас барсан байна. Нас барсан хүний 21,3 хувь нь эмнэлгийн анхны тусламж авч, 96 хүн эмнэлгийн анхны тусламж авч чадаагүй гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн газар