Монгол Улс ОХУ руу экспортлох үхрийн махны хэмжээгээ арав дахин нэмэгдүүлэхэд бэлэн байгаа тухай globalmeatnews.com цахим хуудас мэдээлэв. Одоогоор манай улс хойд хөршдөө жилд 10-11 мянган тонн мах нийлүүлдэг байна.
Тэгвэл дээрх тоог 100-110 мянган тоннд хүргэнэ хэмээн ОХУ-ын үйлдвэрлэгчид тооцоолж буй аж. Хэрэв ийм хэмжээгээр экспортолж чадвал үхрийн махны гол нийлүүлэгчдийнх нь нэг болох гэнэ. Өмнө нь манай улс энэ байр суурийг эзэлж байсан ч 2010 онд малын өвчин гарч, хориг тавьснаас хойш бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсныг дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ.
Тус улсын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын холбооны алба (Rosselkhoznadzor)-ны төлөөлөгч Алексей Алексеенко “Монголчууд манай зах зээлд их хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаа” гэж ярьсан байна. ОХУ руу үхрийн махны эхний тээвэрлэлтээ хийхэд бараг бэлэн болсон талаар тэндхийн мэргэжилтнүүд онцолжээ. Энэ нь Бразил, Өмнөд Америкийн орнуудаас өндөр зардлаар тээвэрлэдэг орон зайг нөхөх боломжтой гэж хойд хөршийн худалдан авагчид үзэж буй аж.
“100.000 тонн гэдэг нь ОХУ-ын үхрийн махны нийт импортын 15-20 орчим хувь юм. Хөрш Монгол Улстай хамтран ажиллах нь маш ашигтай. Ялангуяа Уралын компаниудад ложистикийн хувьд давуу талтай” хэмээн тус улсын Махны холбооны тэргүүн Мушег Мамиконян өгүүлжээ. Одоогоор ОХУ-ын үхрийн махны импортын 80 орчим хувийг Латин Америкийн орнууд бүрдүүлдэг байна.
Ц.Болормаа