Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалт төдийлэн урагшлахгүй байгаа нь томоохон авто худалдаа эрхлэгчдийг нүүхгүй гэж хойш суухад хүргэж буй. Тиймээс уг цогцолборын ажлын явцыг “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн О.Цэлмэгээс тодрууллаа.
-Худалдааны төвүүдийг нийслэлээс гаргах замаар хотын төвийг тэлж, төвлөрлийг сааруулах бодлогын дагуу хотын дэд төвүүд байгуулна. Манай ажил үүнтэй уялдана. Талбай дээрх ажил өдгөө 60-80 хувьтай байна. Зогсоол тус бүрээр нь авч үзвэл 1А зогсоол 80 хувьтай, өдгөө асфальтаар хучих дутуу. 1Б, 2Б 70, 2А 60 хувьтай байна. Эхний ээлжийг ирэх сарын нэгэн гэхэд дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Авто худалдаа эрхлэгчид хуучин байрнаасаа хөдлөхгүй байгаа учраас зогсоолын борлуулалт багассан. Иргэд орон сууц худалдан авч буйтай адил насан туршийн хөрөнгөтэй болж байна гэж ойлгон, хөрөнгө оруулаарай. Энэ бол Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, зайлшгүй хэрэгжүүлэх ёстой ажил. Нэг зогсоол барих өртөг нь 10 сая төгрөг давчихаад байна.
Дэд бүтэц, харилцаа холбоо зэргийг нь тооцож үзэхэд ийм байгаа. Одоо нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр борлуулж буй шүү дээ. Дөрвөн сая төгрөг нь зураг төслийн үеийн үнэлгээ юм. Бодит байдалд арай илүү хөрөнгө шаардаж байна.
-Зургаан сая төгрөгийн алдагдалтай ажиллах боломжгүй. Цаашид үнээ нэмэх үү?
-Энэ талаар ярьсан зүйл алга.
-Дэд бүтцийн ажил ямар шатандаа байгаа бол?
-Цахилгааныг нь холбосон. Дулааныг нь цахилгаанаар шийднэ. Эхний ээлжинд зургаан метр өргөн, 1.7 км урт сайжруулсан шороон зам тавьсан. Ирэх жил 28 метр өргөн, хатуу хучилттай болгоно. Харилцаа холбоо, камержуулалтыг “Скай нэтворк”, “Кэвико” компани шийдэх юм. Цэвэр, бохир усны шугам татаж байгаа.
-Барилга барьж байгаа юу?
-Одоогоор сэндвичин 12 барилгатай болсон. Энэ барилгуудад авто оношилгоо, даатгал, нотариат, улсын бүртгэлийн газар, дугаарын үйлдвэр зэргийг оруулах юм. Удахгүй банкныхаас эхлээд бусад барилгыг барина.
Ч.Мөнх