Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Намдагийн Батцэрэгийг Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналаа өргөн мэдүүлэв.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж 16 яамыг 13 болгосон. Одоо Сангийн сайд Ч.Улаанаас гадна нэгдсэн зургаан яамны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.
Засгийн газраас шинээр байгуулагдсан:
- Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэн
- Уул уурхай, эрчим хүчний сайдад Р.Жигжид
- Сангийн сайдад Л.Пүрэвсүрэнгийн нэрийг дэвшүүлсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн энэ асуудлаар завсарлага аваад байгаа юм. Харин сайд нь тодроогүй байсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн нэрийг дэвшүүлснээ Засгийн газар зарлав. Энэ асуудлыг хэрхэн шийдэж, яамууд хэзээ “эзэн”-тэй болох нь тодорхойгүй байна.