Дэлхийн нягтлан бодогчдын 19-р чуулга уулзалтын талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэнтэй ярилцлаа.
-Удахгүй бүртгэл, санхүүгийн ажилтнуудын хувьд дэлхийн хэмжээний том үйл явдал болох гэж байна. Үүнийг уншигчдад тодруулж өгнө үү?
-Ирэх 11-р сарын 8-13-ны өдрүүдэд Дэлхийн нягтлан бодогчдын 19-р чуулга уулзалт нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн системийг үндэслэгч Лука Пачиолигийн эх орон, Италийн Ром хотноо болох гэж байна. Энд дэлхийн 100 гаруй орны нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд хуран цугларч нягтлан бодох бүртгэлийн одоо, ирээдүйд тулгарч байгаа асуудлуудын талаар хэлэлцэх юм.
-Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалтад манай улс хэзээнээс эхэлж оролцсон бэ?
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт 2002 онд ХонгКонгт болсон дэлхийн нягтлан бодогчдын 16-р чуулганаас эхлэн энэ түүхэн үйл явдалд оролцож байна. 2006 онд Турк, 2010 онд Малайз улсад болсон 17, 18-р чуулга уулзалтад нийт 130 гаруй төлөөлөгч оролцож байсан.
-Энэ удаад Монголоос хичнээн хүн оролцох вэ? Олимпод оролцох нь ямар үр өгөөжтэй вэ?
19-р чуулга уулзалтад манай институтийн шугамаар 90 орчим хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ их хурал 4-5 жилийн давтамжтай болдог, Дэлхийн нягтлан бодогчдын холбооны гишүүн байгууллагууд оролцдог, ихээхэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болохоор мэргэжилтнүүд олимптой зүйрлэж үздэг. Нягтлан бодогчдын олимпод оролцсоноор бид олон улсын байгууллагад гишүүнчлэлээ нэр төртэй хадгалж, мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлагаас сурч мэдэх, нягтлан бодох бүртгэл, аудитын талаар цаашдын чиг хандлага, бодлого, стратегийг тодорхойлоход оролцдогоороо ач холбогдолтой, мөн нэр хүндтэй арга хэмжээ юм.
-Хурлаар хэлэлцэх асуудлуудаас сонирхуулаач?
Оролцогчид 21-р зууны нягтлан бодох бүртгэлийн хэтийн төлөв, шинэ нөхцөл байдлын талаар санал солилцоно. Мэргэжлийн тасралтгүй хөгжил, нягтлан бодогчид тоон технологийн эрин зуунд хэрхэн ажиллах вэ гэдгийг түлхүү авч үзнэ. Бас олон улсын боловсролын стандарт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэглээний асуудал, үнэлгээний асуудлууд, зах зээлийн тогтворгүй байдалд санхүүчид хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хэлэлцэнэ.
-Одоо жаахан дэлгэрүүлье. Нягтлан бодогчдын ирээдүйн чиг хандлага, ур чадварын талаар ямар сэдвүүдийг авч үзэх вэ?
Чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны сэдвийн нэг болох “Хүнд цаг үе дэх цэцэглэн хөгжиж буй бизнесүүд” гэсэн сэдвийн хүрээнд санхүүгийн мэргэжилтнүүдэд ирээдүйд тавигдаж байгаа шаардлага, ур чадварын талаар авч үзнэ. Энэ үеэр дэлхийн шилдэг байгууллагуудын санхүү эрхэлсэн захирлууд илтгэл тавина.
Ер нь ирээдүйн бизнесийн ажиллагаанд санхүүгийн мэргэжилтнүүд илүү ихийг бүтээж, шинэчлэл хийх чадвартай байх шаардлага тулгарч байна. Ялангуяа технологи, нийгмийн шинэчлэлүүдийг даван туулах чадвар, бизнесийн шинэ загваруудыг бий болгох, хариуцлагатай байх цаг ирж байна.
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ур чадвар нь өсөн нэмэгдсээр байгаа шаардлагад нийцэж байна уу гэдэгт хариулт олж авна. Ур чадварыг ерөнхийд нь авч үзэхээс гадна цар хүрээгээр нь ангилж байна. Тухайлбал, Жижиг дунд аж ахуйн нэгжүүд /ЖДААН/-ийн нягтлан бодогчид стратегийн өсөлт, шинэ зах зээлийг хөгжүүлэх, санхүүд нэвтрэх боломжийг хамгаалах, хууль дүрэмд нийцүүлэх болон байгууллагын өөрчлөлтийг танилцуулах гэх мэтэд бизнесийн гол зөвлөгч нь болдог. Энэ хэсэг дээр ЖДААН-ийн нягтлан бодогчдод шаардлагатай байгаа ур чадварыг тодруулахаас гадна энэхүү чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд хэрхэн туслах талаар ярилцана.
-Ёс зүйн ямар асуудал багтаж байна?
Хөтөлбөрт энэ талаар тусгагдсан байгаа. Нягтлан бодогчид өдөр бүр ёс зүйн шийдвэр гаргах шаардлагатай, хэцүү нөхцөл байдалтай тулгарч байдаг. Иймээс засгийн газрын агентлагуудтай нягт холбоотой ажиллах ёстой. Авилгал болон залилан мэхлэлтийн эсрэг тэмцэх ч хэрэг гардаг. Иймээс чуулганаар олон нийтийн хүлээлт, сонирхлын дагуу гарч ирж байгаа үүргүүдийн тухай хэлэлцэнэ. Нягтлан бодогчид зөв зүйл хийвэл хэрхэн дэмжигдэх талаар бас тусгагдсан байна.
Тэгвэл эдийн засагтай холбоотой асуудлуудаас тодруулж өгнө үү?
Нэгдсэн хуралдааны 2 дахь хэсэг “Засгийн газрын ил тод байдал ба хариуцлагыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд хүрэх гарц” гэсэн сэдвийн дор явагдана.
Улс орон бүрт янз бүр байгаа санхүүгийн тогтвортой бус байдал нь дэлхийн эдийн засгийн хямралын гол шалтгаан болж байна. Энэ талаар авч үзнэ.
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт бол ДНБХ-ны жинхэнэ гишүүн байгууллага. Чуулганы үеэр гишүүн байгууллагуудад зориулсан ямар сургалт явагдах вэ?
ДНБХ-ны гишүүд мэргэжлийг хөгжүүлэх олон ажлыг хийж байна. Чуулганд оролцогч гишүүн байгууллагуудын гүйцэтгэх захирлуудын сүүлийн таван жилийн турш байгууллагаа хэрхэн хөгжүүлж байгаа талаарх туршлагаас судална.
Мэргэжлийг хөгжүүлэх үе шатууд, улс орны үндэсний хэмжээнд мөрдөгддөг тогтолцооны талаар болон ашгийн бус нягтлан бодох бүртгэлийн хүндрэлтэй асуудлууд, мэдээллийн систем, хувьцаа эзэмшигчидтэй харилцах харилцаа ба тайлагналын талаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: “Мэргэшсэн нягтлан бодогч” сонин