Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 11.00 цагт эхэлсэн хуралдааны эхэнд УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, Шударга ёс эвслийн бүлгээс энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв.
Завсарлага авах болсон шалтгаанаа УИХаар ирэх оны төсөв хэлэлцэж байна. Ийм чухал үед эхлээд сайдгүй яамдаа "эзэн"-тэй болгох асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй гэж тайлбарласан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд энэ саналыг дэмжсэнээр Засгийн газрын тэргүүнийг суудалд нь үлдээх эсэхийг ирэх лхагва гарагт хэлэлцэхээр боллоо.