УИХ дахь АН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригт болсон хурал ширүүхэн өрнөжээ. Бүлгийн хуралдааны эхэнд гишүүд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрснөөр өнгөрсөн бямба гаригт Ардчилсан нам МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. Хоёр нам хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар шийдвэр гаргах эрх Ардчилсан намын бүлэгт байхгүй. Гэсэн ч үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай. Хоёр нам хоорондын урт хугацааны стратегийн асуудлууд туссан байгаа учраас намын зохих шатны эрх бүхий байгууллагаар батлах саналын намын удирдлагуудад хүргүүлэх нь зүйтэй гэж үзээд Ардчилсан намын удирдлагад саналаа хүргүүлэхээр тогтсон байна. Өөр нэг сэдэв нь 28 гишүүнээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай санал. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бүлгийнхэн хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Түүнээс зарим асуудлыг тодрууллаа.
-Хоёр намын хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ АН-ын гишүүдэд энэ саналаа уриална гэж байна. Та сонссон биз дээ?
-Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргасан байсан. Э.Бат-Үүл дарга намын удирдлагуудын нэг. Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа намын удирдлагуудад хаяглаж явуулахаар шийдвэр гаргасан. Ардчилсан намын удирдлагад Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга багтдаг. Тиймээс Э.Бат-Үүл дарга энэ асуудлыг нам дотроо шийдэх бүрэн боломжтой.
-Хоёр намын гэрээнд тусгасан ямар заалтыг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Хамтран ажиллах гэрээний гуравдугаар заалт буюу тойрогтой холбоотой асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн. Есдүгээр заалт дээр байгаа нэр дэвших гэдгийг хэрхэн ойлгох талаар ойлголттой болох шаардлага байна. Мөн улс төрийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар гэрээнд тусгах нь зөв эсэх талаар анхаарлаа хандуулах шаардлага байна. Урт хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас гэрээний хугацааг хэрхэн авч үзэхээ эрх бүхий байгууллагаар авч үзэх хэрэгтэй.
-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үү. Эсвэл одоо өргөн баригдаад байгаа шинэ сайд нарын бүрэлдэхүүнтэй холбоотой төслөө хэлэлцэх юм уу?
-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хуулийн дагуу долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үүрэгтэй. Сайдуудыг томилох асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлын хугацаа дуусахаар хэлэлцэж таарна.
-Танай намынхан дотоод зөрчил ихтэй байна. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд байр сууриа нэгтгэж чадсан уу?
-МАН-ын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий шаардлагыг тавьсан. Зарим шаардлага Ерөнхий сайдын хувь хүнийх нь тухайд эрээ цээргүй халдсан заалтууд байна. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хувь хүн рүү халдсан, гэр бүл хамаатан садан, найз нөхөд гээд хэвлэл мэдээллээр гарсан бүхнийг үндэслэл болгож тавьсан нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулсны дараа эхний ээлжинд доорхи хэргүүдийг шалгуулах ёстой гэсэн заалт орж ирсэн. Огцруулчихаад шалгуулна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд буруутай байгаа бол түүнийг нь нотлосны дараа хариуцлага тооцох нөхцөл үүсч болно. Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулах тухай Ардын намын санал нь зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа гэж дүгнэхээс аргагүй.
-Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөнө гэсэн яриа байна?
-УИХ-ын гишүүн Д.Батцогт АН-ын бүлэгт элссэнээр бид 35 гишүүнтэй боллоо. Харин Ж.Батзанданд хариуцлага тооцох асуудлыг АН-ын бүлэг тогтоох боломжгүй. Зөвхөн намын удирдах байгууллага шийднэ.
Д.Болор