-2015 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээс-
УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр 2015 оны Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан хоёр дахь төслийг УИХ дахь МАН-ын гишүүд улам дордсон хууль оруулж ирлээ хэмээн шүүмжлэлтэй хандсан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Би төсвийн төслийг 17 өдөр уншлаа. Энэ төсөл Төсвийн тухай болон Төсвийн тогвортой байдлын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд ч халдлаа. Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуваарилна хэмээн орон нутгийн иргэдийг хуурч байна. Нэг их наяд өгрөгөөр төсөв дутчихсан байна. Та бүхний оруулж ирсэн төсөлд тусгасан тоонууд 3-22 тэрбум төгрөгөөр хоорондоо зөрж байна. Зарим аймагт энэ жил ажил нь дөнгөж эхэлж байгаа обьектыг дууссан гэж оруулжээ. Гэтэл Хөвсгөлийн нэг обьектыг хоёр удаа давхардуулан оруулсан байх юм. Аймгуудад бөөн дүнгээр хэдхэн тоо тавьсан байна. Ийм байдлаар яваад байх уу. Оюутны 70, хүүхдийн 20 мянгаа яах вэ? Ховдод шинэ хөрөнгө оруулалт бий юу?” гэж асуусан юм.
2017 он гэхэд бид ДНБ-ээ 20 тэрбум долларт хүргэх бодит бололцоо бий ч унхиагүй байна.
Түүний асуултад хариулсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуулийн дагуу бид 10 дугаар сарын 11-нд төсвийн төслөө өргөн барьсан. Зургаан яам гурав болсонтой холбогдуулан хуулийн төслөө эргүүлэн татсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаагүй. Үндсэн хуульд УИХ төсөв батална гэж заасан ч хаа гуяар салгаж баталж болохгүй гэж заагаагүй. Бидний өргөн барьсан төсөлд 800 орчим обьектын 200-г нь эхний ээлжинд орон нутагт шилжүүлэхэр байгаа. Бид төсөл өргөн барьсан. Батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрх шүү дээ” гэсэн юм.
Түүний хариулт дээр нэмэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хүүхдийн 20 мянган төгрөгийг 2012 онд зогсоосон байсныг бид эргүүлэн сэргээж, 10 мянгаас 20 мянга болгон өсгөсөн. Мөн бэлэн тараадаг байсныг нь хүүхэд тус бүрийн нэрийн данс руу шилжүүлдэг болгосон. Ингэснээр эцэг эхчүүд дараалалд зогсох шаардлагагүй болсон юм. Хүүхдийн мөнгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно” гэв.
Ингээд УИХ-ын гишүүдийн төсвийн төсөл хэлэлцэх үед иэлрхийлсэн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн М.Зоригт: Хот хөдөөгийн ялгаа улам лавширлаа. Хамгийн бага болон хамгийн их орлоготой иргэдийн орлогын зөрүү 250 дахин болж өслөө. 8 дахин зөрүүтэй бол олон улсад хүлээн зөвшөөрдөг. 10 хувь болохоор жагсаал цуглаан гардаг. Чингис бондын хувьд зөв алхам болсон. Харин хэрэгжүүлсэн төслүүдийн эрэмбэ дэс дараанд алдаа гарсан байх. Маш олон төсөл хэрэгжүүлснээр бид юм хийж чаддаг юм байна гэх итгэл үнэмшлийг нийгэмд төрүүллээ. Гэтэл одоо замын голд ирчихээд засаг юу ч хийхгүй, шинэ ажлын байр бий болгохгүй гэж байна. Сургууль цэцэрлэг яагаад бариагүй вэ гэхээр орон нутгийн удирдлагууд л буруутан болох нь ээ. 2017 он гэхэд бид ДНБ-ээ 20 тэрбум долларт хүргэх бодит бололцоо бий ч унхиагүй байна. Засгийн газар шүүмжлэл хүлээж аваад сайн төсөв оруулах болов уу гэтэл тэгсэнгүй. Энэ засгийн газрыг огцруулъя. Дараагийн бүтэцтэй нь ярилцъя. Одоо цаг алдалгүй энэ төслийг шууд баталчихъя.
НИЙСЛЭЛИЙН ИРЭХ ОНЫ УРСГАЛ ЗАРДАЛ 228.5 ТЭРБУМ ТӨГРӨГ
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Сангийн дэд сайдаас асууя. Мөнгөний хатуу бодлоготой төсвийн төсөл хэрхэн уялдсан бэ? Улаанбаатарын төсөл маргаан дагуулж байна. Нийслэлийн суурь орлого, зарлагын ялгаа ямар байсан бэ? Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөвт агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжихэд мөнгө төсөвлөжээ. Гэтэл энэ ажлыг миний хажууд суудаг С.Оюун сайд хариуцдаг биш билүү?
Сангийн дэд сайд С.Пүрэв: 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мөнгөний хатуу бодлоготой төсөв зайлшгүй уялдана. Гэхдээ бид төсөвтөө бизнес орчин сайжруулахад мөнгө тусгадаггүй. Өнгөрсөн хугацаанд томоохон хөрөнгө оруулагчдад импортын татвараа хуваан төлөх боломж олгосон. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлсэн. Мөн төсвөөс татаас өгдөг. Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэгчдэд татаас өгч байгаа нь эдийн засгийг дэмждэг. Төсвийг тэлэхгүй байхад бид Монголбанктай хамтран ажилладаг. 2015 оны төсвөө манай яам бодитоор төлөвлөсөн. Харин төсвийн алдагдал ирэх жилүүдэд бидний тооцсоноос өндөр болно.
МХЕГ ирэх онд нийт 1050 удаагийн шалгалт хийнэ хэмээн тусгажээ. Энэ нь нэг өдөрт гурван удаа шалгалт хийнэ гэсэн үг юм. Гэтэл энэ байгууллагыг татан буулгах хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ.
Нийслэлийн хувьд суурь зардалд нийслэлийн удирдлагын зардал /урсгал болон хөрөнгийн зардал орно/, нийгмийн асрмж халамж, байгаль орчин хамгаалах, нөхөөн сэргээх зардлууд багтдаг. Нийслэлийн ирэх оны урсгал зардал 228.5 тэрбум төгрөг гарахаар байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын тухайд Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө өөрсдөө оруулж ирдэг.
888 ТӨСЛИЙН ХӨРӨНГӨНӨӨС 309 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ ХАСАГДАХ ЁСТОЙ
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан: Ерөнхийлөгчийн төсөв сүүлийн жилүүдэд байнга буурсан. Манай төсөвт ногоон хөгжлийг дэмжих гэж байхгүй. Агаарын бохирдлыг буурууах үндэсний хороо өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газарт харьяалагдаж байхад ийм төсөв хуваарилдаг байсан. Харин энэ жилээс Ерөнхий сайд энэ хороог хариуцна. Тэгэхээр Сангийн яам хуучин төсвөө оруулсан юм болов уу гэж таамаглаж байна.
УИХ-ын дарга З.Энхболд: Сангийн яамныхан шинэ гарсан хуулиа мэдэлгүй, өмнөх оны төсвийг copy paste хийж дээ. Төсөв бол засгийн толь. Гэтэл ирэх оны байдал бүдэг бадаг байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад худлаа мөнгөнүүд байна. Мэргэжлийн хяналтынхны шалгах эрсдэлтэй обьектын тоо маш өндөр байна. МХЕГ ирэх онд нийт 1050 удаагийн шалгалт хийнэ хэмээн тусгажээ. Энэ нь нэг өдөрт гурван удаа шалгалт хийнэ гэсэн үг юм. Гэтэл энэ байгууллагыг татан буулгах хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. ШӨХТГ мөн л адил. Хагас бүтэн сайнд амрахгүй шалгалт хийх юм байна. Тусгай сангуудад нийт хэдий хэмжээний мөнгө хуримтлагдсан бэ? Агентлагуудын орлого, зарлага бий юу? Мөн 888 төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг сонсмоор байна.
Сангийн дэд сайд С.Пүрэв: Нийт дүнгээрээ 1.6 тэрбум төгрөгийн орлого, 1 их наядын зарлагатай 30 гаруй төрийн сан бий. Эдгээрийг нэгтгэх, заримыг нь татан буулгах, зохион байгуулах талаар ярьж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина.
Ерөнхий аудитор А.Зангад: 888 төсөлд зарцуулах хөрөнгөнөөс 309 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хасагдах ёстой гэж үзсэн. Түүнээс эдгээр төслийг бүгдийг зогсоох дүгнэлт гараагүй.
“ТА ӨӨРӨӨ ЕРӨНХИЙ САЙД БАЙСАН” ГЭЖ АМ ТАГЛААД БАЙХ ЮМ
УИХ-ын гишүүн М.Энхболд: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчин ДНБ-д эзлэх төрийн өрийг 90 хувь, үүний 20 хувь нь засгийн газрын баталгаа байна гэж төсөлд заажээ. Чингис бондын 40 хувийг одоо ч агшиглаагүй. Өмнөхөө ашиглаагй атлаа яагаад ахин зээл авах гээд байна вэ? Өрөө багасгах арга байхгүй юу? Үр хүүхэд, хойч ирээдүй төлнө гээд л аваад байх уу? Бид хоёр жилийнхээ төсөвтэй тэнцэх зээлтэй болчихсон шүү. Мөн бүх зардлаа 20 хувиар бууруул гэсэн УИХ-ын тогтоол гарсан байтал Ерөнхий сайдын багц болон зарим сайдын урсгал зардал нийт 833 тэрбумаар өссөн байна. Юм асуухаар л “Та өөрөө Ерөнхий сайд байсан” гэж ам таглаад байх юм. Төваймагт ирэх онд нйман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах юм байна. Гэтэл зөвхөн театр барихад л зургаан тэрбум шаардлагтай. Үлдсэн нь яах вэ?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хууль зөрчдөг засаг гэж байхгүй. Тэгвэл толгой өнхөрдөг юм байгаа биз дээ. Чингис бондын үлдэгдэл бий. Яагаад ахин зээл авах гээд байна гэхээр манай эдийн засаг богино хугацаанд маш их томорсон. Орлого өсөхийн хэрээр зарлага дагаад өссөн. Хөрөнгө оруулалт энэ онд 500 тэрбумаар буурсан. Одоо юм хийе гэхээр эх үүсвэр байхгүй. Зардлаа боломжийн хэмжээнд танасан. Сургалтын, гадаад томилолтын зардлыг дорвитой хасна. Тэвчиж болох зардлыг хас гэдэг үүрэг өгсөн.
Бид 1990 оноос хойш зээл авч эхэлсэн. Зээлийн хүүгийн төлбөрт энэ бүх зээлийн хүү багтдаг юм шүү.
Ингээд гадаад томилолтын зардлыг хоёр тэрбумаар, эмийн бүтээгдэхүүний зардлыг 6.1 тэрбум, тавилгынхыг 69 сая төгрөгөөр, тээврийн зардлыг нэг тэрбумаар тус тус бууруулсан. Харин шинэ сургууль, цэцэрлэг нэмэгдсэнээр 1714 багш, ажилтан нэмэгдэн, Боловсролын сайдын багц өссөн. Эмч нарын цалин нэмэгдсэн тул Эрүүл мэндийн сайдынх мөн л өссөн. Нийт дүнгээр 920 шинэ орон тоо нэмэгдэн, 135 хүнээр цөөрсөн. Ирэх онд төрийн албан хаагчдыг 1000-аар цөөлнө.