Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Галт зэвсгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхээр байсан.
Гэтэл хуулийн боловсруулалт муу байна хэмээн гишүүд шүүмжилж хэлэлцэхийг хойшлуулж Засгийн газарт хуулиа эргүүлэн тат гэв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хууль боловсруулахдаа яагаад имй муу хандаж байгаа юм. Галт зэвсгийн тухай асуудал тийм тулгамдчихсан зүйл байхгүй биз дээ. Ажлын хэсэг нь ийм муу хуулийн төсөлд арван удаа хуралдаж байдаг. Ажлын хэсгийн гишүүдийн мэдлэгийг сайжруулж, амьдралын практикт орох хэрэгтэй. Тэгэхгүй бол дуртай нь гадны хууль орчуулаад хэдэн өгүүлбэр нийлүүлдэг байж болохгүй. УИХ ч энэ тал дээр босгоо нэмэгдүүлье. Ажлын хэсэг муу төслөө буцаагаад татдаг байх хэрэгтэй” гэсэн саналыг гаргалаа.
Гишүүд нь энэхүү саналыг дэмжиж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Засгийн газарт хуулийн төслөө буцааж татах талаар ярилцана гэв.