УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсвийн төслийг хэлэлцэх үед төр хувийн хэвшлийнхэнд 90 тэрбумын өртэй болсныг санууллаа. Өөрөөр хэлбэл Концессийн болон Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төрийн захиалгаар ажил гүйцэтгэсэн компаниуд одоо ч төлбөрөө авч чадаагүй тул төрийн өр хуримтлагдсаар 90 тэрбумд хүрчээ.
2015 оны улсын нэгдсэн төсвийг төлөвлөхдөө зардал дагасан орлого биш, орлого дагасан зардал гаргахад анхаарсан, ирэх оны төсөв орон нутгаа дэмжсэн төсөв гэдгийг онцоллоо.
Мөн арилжааны банкуудын чанаргүй зээлийн талыг төрийн зээл эзэлж байгаа юм байна. Иймд 2015 онд хувийн хэвшлийнхнээр дахин ажил гүйцэтгүүлчихээд төр төлбөрөө өгч чадах уу гэдэг асуудлыг төсөв хэлэлцэхэд хөндлөө.
Харин Ерөнхий сайд зовлон тоочиж, “Их хэцүү шүү дээ. Яс яривал урд жилүүдийн ажлуудын мөнгийг ч өгөөгүй л байна. Төлөвлөх хэцүү. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө биелсэнгүй. Дэлхийн зах зээлд манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом буурлаа. Хувийн хэвшлийнхэнд төлөх төлбөрт эрсдэл бий” гэсэн юм.
Монгол Улсын 2015-2016 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн өсөлт 2015 онд 10 хувь байна гэж тамаагласан. Харин Сангийн яам дээрх төсөөллийг өөрчилж, долоон хувь байхаар хуулийн төсөлд оруулжээ.
Үүнийг Л.Энх-Амгалан гишүүн шүүмжилж, “Долоо гээд баталчихвал гадаад орчинд Монол Улс муухай харагдана. Гадны хөрөнгө оруулагчдын дахин итгэл буурна. 2015 оны төсөв хэмнэлтийн горимд шилжсэн төсөв байх ёстой. УИХ-аас гурван тогтоол баталж, төрийн албан хаагчдын тоог цөөрүүл. Даргын туслах, зөвлөхүүдээ цөөл, гадаад өр, валютын эрсдэлийг бууруул гэсэн шүү дээ” гэсэн юм.
Үүний хариуд Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл "Уул уурхайн төсөөлөл өнгөрсөн хавар их өөдрөг харагдаж байлаа. Нүүрсний үнэ буурснаар тээвэр, худалдаа үйлчилгээний салбарын өсөлт дагаад буурна. Өмнө нь 2005 оны зэрэгцүүлэх үнийг* барьж бүх судалгаагаа хийдэг байсан бол энэ удаад 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон. Энэ нь өсөлт буурахад нөлөөлсөн" гэдэг тайлбар өгсөн юм.
Харин Сангийн яамныхан яг хэдэн дэд дарга, зөвлөхийг ажлаас нь халсныг хэлж чадсангүй, “Төсвийн ерөнхийлөн захирагчид өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэдэг хариулт өглөө. Мөн тус яамныхан 2015 оны улсын нэгдсэн төсвийг төлөвлөхдөө зардал дагасан орлого биш, орлого дагасан зардал гаргахад анхаарсан, ирэх оны төсөв орон нутгаа дэмжсэн төсөв гэдгийг онцолж байв.
*Зэрэгцүүлэх үнийг Статистикийн хорооноос таван жил тутамд шинэчлэн тогтоодог. ОУВС, Дэлхийн банкнаас 0 болон 5-аар төгссөн онуудыг суурь он болгон, зэрэгцүүлэх үнээ шинэчлэхийг зөвлөдөг байна. Суурь үнийг таван жилийн хугацаатай өөрчлөх үндэслэл нь тухайн улсын эдийн засгийн орчин, салбарын бүтэц өөрчлөгддөг, далд эдийн засгийг хамруулах шаардлага, шинэ бүтээгдэхүүн, салбар бий болсон (жишээ нь бидний амьдралд сүүлийн нэг жилд пицца гэдэг шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн) зэрэг юм. Манай улсын ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4.1 их наяд төгрөг байсан бол 2010 оны зэрэгцүүлэх үнээр 9.7 их наяд төгрөг болж өсчээ.