Афганистанд хар тамхины гол ургамал болох намуу цэцгийн тариалалт 2013 онтой харьцуулахад өндөр байна. Вашингтон хар тамхины наймаатай хүчтэй тэмцэж байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна хэмээн Төрийн департаментын тайланд дурджээ.
Афганистанд олон арван жил үргэлжилж байгаа дайны улмаас тариачид, фермерүүд богино хугацаанд ихээхэн ашиг баталгаатай өгдөг хар тамхины ургамал тарих нь хөвөн, улаан буудай тариалахаас илүү ашигтай гэж үзэх болсон юм.
АНУ 13 жилийн хугацаанд Афганистаны хар тамхины гол ургамал намуу цэцгийн тариалалтыг зогсооход 7.6 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Тус улс намуу цэцгийн тариалалт эрхэлдэг Афганистаны фермерүүдийг хөдөө аж ахуйн өөр салбарт шилжүүлэх, хар тамхитай тэмцэх байгууллага бий болгох зэрэгт санхүүгийн туслалцаа үзүүлжээ.
Гэвч 2013 онд Афганистанд намуу цэцгийн тариалалт 209 мянган га хүртэл өсчээ. НҮБ-аас мэдээлж буйгаар эндээс хураах хар тамхины үнэ 3 тэрбум ам.долларт хүрч байгаа нь 2012 онтой харьцуулахад 50 хувиар илүү юм байна.
Өмнө нь Афганистаны хэд хэдэн мужийг намуу тарихаас ангижруулсан чөлөөт бүс хэмээн зарласан. Гэвч чөлөөт бүсийн нэгт багтаж байсан Нангахар мужид намуу цэцэг дахин тариалж эхэлсэн хэмээн Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв.
Дэлхий дээр хар тамхины үйлдвэрлэлээр нэгдүгээрт яваа Афганистан хар тамхины наймаагаараа алан хядагчдыг санхүүжүүлдэг.
Түүнчлэн Афганистан дэлхий дээрхи хар тамхины 80 хувийг хангадаг аж.