1985 онд анх дэлгэцнээ гарсан Ирээдүй рүү буцсан нь уран сайхны киног мэдэхгүй хүн байхгүй биз. Тэгвэл энэ кинон дээр гардаг нисдэг хавтан аль хэдийнэ биелэлээ олжээ.
Хэдийгээр киноны хоёрдугаар ангид Мартигийн унадагтай адилгүй ч энэ бол нисдэг хөдөлгүүрийн эхлэл юм. Өөрөөсөө эрчим хүч ялгаруулдаг энэ нисдэг хавтан нас биед хүрсэн хүнийг хангалттай даахуйц хүчин чадалтай. Анхны загвар нь 90 хүртэл килограмм даах чадалтай байсан бол одоо 130 килограмм болжээ.
Харин ирээдүйд худалдаанд гаргах анхны загварыг бүтээгчид нь 200 гаруй килограмм даах чадалтай болгох юм байна. Гэхдээ энэ зүйлийг ажиллуулж газраас хөндийрүүлэхийн тулд тусгай цахилгаан соронзон зам хэрэгтэй. Энэхүү цахилгаан соронзон зам нь төмөр агуулаагүй зэс, хөнгөн цагаан мэтийн металл дээр л хөвнө гэсэн үг. Хэдийгээр үүнийг унахад зугаатай ч тогтворжуулагч системгүй бол ийш тийшээ хэлбэлзэн огт тогтворгүй хөвөх юм. Тийм ч учраас Хендо нисдэг хавтанг бүтээж байгаа Грег Хендерсон энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэжээ.
Хичнээн зугаатай ч гэсэн Хендерсон үүнийг тээврийн хэрэгслийг дахин бүтээхийн тулд хийгээгүй гэсэн юм. Соронзон хөвөгч галт тэргэнд суурилан хөгжүүлж байгаа энэ технологийг тэрээр архитекторт ашиглах хүсэлтэй. Бүр тодруулбал түүний бүтээх хөвөгч хөдөлгүүр нь бүх аюул ослоос хол хөвдөг барилга юм. Тэрээр энэ тухай “Хэрвээ хүн төрөлхтөн 50 мянган килограмм жинтэй галт тэргийг хөвүүлэх аргаа олчихсон юм бол яагаад байшинг хөвдөг болгож болохгүй гэж” гэжээ.
Түүний үзэж байгаагаар хөвдөг байшин барилга газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн үед ямар ч асуудалгүй байсаар байх юм. Энэ бүхэн уран зөгнөл мэт санагдаж болох ч тэр аль хэдийнэ нисдэг хавтан хийсэн гэдгийг санавал тун ойрхон ийм байшингууд баригдана гэж найдаж болно. Хендерсоны энэ санаа урт хугацааны төлөвлөгөөт ажил бөгөөд энэ технологи эхний шатандаа хэрэгжээд явж байгаа юм.
Нисдэг хавтангаас гадна Хендогийн “Цагаан хайрцаг” гэх зүйл бас бий. Хэрвээ Хендогийн Кикстартер дэх дансанд 299 долларын хөрөнгө оруулалт хийвэл та ийм хайрцагтай болж болно. Энэ нь хөвдөг барилгын хамгийн анхны загвар бөгөөд Хендерсон хүмүүс үүгээр өөрсдийн хүссэн хөвдөг биетийг бүтээж болох юм гэж үзжээ. Урт хугацааны төлөвлөгөө хэрэгжиж дуусах хугацаа хараахан болоогүй ч Хендо компани Кикстартер дэх 250 мянган долларын санхүүжилтээ босгохын тулд олон сонирхолтой арга хэрэглэжээ.
Тэд 100 долларын багц сонгосон эхний 250 хүнд таван минутын турш нисдэг хавтанг туршин үзэх боломж олгох бол 1000 доллар өгсөн хүмүүст нэг цагийн турш хувийн багшаар хэрхэн унах хичээлийг орох гэнэ. Харин 10000 долларын хөрөнгө оруулалт хийсэн эхний арван хүнд эх загваруудыг илгээх юм. Компани төлөвлөгөөгөө цаг минутаар гаргасан гэдгийг дуулгахад таатай байна. Учир нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэглэж болох нисдэг хавтангуудаа түгээж эхлэхээс гадна компанийн танилцуулга бүхий том арга хэмжээ зохион байгуулна.
10 дугаар сарын 21-ний өдрийг сонгосон шалтгаан нь тун энгийн бөгөөд Марти Мкфлай өнгөрснөөс ирж хүүгээ шоронд орохоос сэргийлдэг тэр өдөр юм. Сонирхуулахад 1985 онд бүтээгдэж байсан Ирээдүй рүү буцсан нь киноны хоёрдугаар ангид гардаг өөрөө үдэгддэг гутал, өөрийгөө хатааж, хүнийхээ биеийн хэмжээнд тааруулан агшиж сунадаг хувцас, нисдэг хавтан энэ бүхэн биелэхэд ойртсоор л байна. 2011 оноос эхлэн Nike компани гэрэлтдэг үдээстэй гутал хийж эхэлсэн бөгөөд одоо үүнийгээ өөрөө үдэгддэг болгохоор ажиллаж байгаа юм.
Хендо нисдэг хавтангийн бичлэгийг ЭНД дарж сонирхоорой.
Эх сурвалж: engadget.com