Энэ сарын 29-нд болох Улаанбаатар хотын төрсөн өдрөөр НЗДТГ-аас сонирхолтой хэд, хэдэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм байна. Үүний дотроос хамгийн сонирхолтой нь Монголч эрдэмтэн П.К.Козловын гэр музейгээс авчирсан ховор гэрэл зургийн үзэсгэлэн байх нь.
Хорьдугаар зууны эхэн үед Монгол Улсад амьдарч Монгол судлалд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэрт Монголч эрдэмтэн П.К.Козловын гэр музейд Улаанбаатар хоттой холбоотой олон сонин гэрэл зургууд байдаг аж. Нийслэлтэй холбоотой олон сонирхолтой гэрэл зургийг түүний гэр музейгээс авчирч энэ үзэсгэлэнд тавих тул нийслэлчүүдийн анхаарлыг татах нь дамжиггүй.
Козловыг Улаанбаатар хотын гудамжаар алхаж явтал нэг хүн "Ганжуур"-ыг зарах гэж байжээ. Худалдаж авья гэвэл маш өндөр үнэ хэлээд болдоггүй гэнэ. Козлов мөнгө дутсан учир" Энд маш ховор, түүхэн ач холбогдолтой "Ганжуур" гэж судар байна. Мөнгөний туслалцаа дэмжлэг үзүүлнэ үү?" гэж Санкт Петербургийн их сургууль руу захидал бичиж жил хариу хүлээжээ. Тус сургуулийн багш нар цалингаасаа илүүчлэн мөнгө нийлүүлж цуглуулан явуулснаар Козлов "ГАНЖУУР"-ыг худалдан авч байсан гэдэг. Иймэрхүү түүхтэй холбоотой олон гэрэл зургийг энэ үзэсгэлэнгээс сонирхож болох нь ээ.
Ж.Батсайхан