Миграци буюу нийгмийн гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөн манай улсад 20 жилийн өмнөөс эхэлсэн. Дэлхийн маш олон орны түүхэнд энэ үзэгдэл давтагджээ. Brain drain буюу тархины гадагш чиглэсэн урсгалаас үүдэж тухайн улсын үндэсний эдийн засаг жил бүр олон тэрбум долларын алдагдал хүлээдгийг НҮБ-ын судалгаа харуулдаг.
Иймд хөгжингүй орнууд төрийн бодлогодоо миграцийн эсрэг арга хэмжээ авдаг байна.
Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ сурталчлах, чадвартай мэргэжилтнүүдийг эх орондоо ажиллуулах юм.
Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 20 гаруй хувийг алдсан Монгол Улс бодит алхам хийх цаг болсон. Албан бус тоогоор 200 гаруй мянган Монгол хүн гадаадад ажиллаж байна. Энэ нь манай эдийн засгийн идэвхитэй хүн амын 18.6 хувьтай тэнцдэг аж.
Иймд Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж гадаад руу алдаж буй өндөр чадвар, оюуны урсгалыг эргүүлэх уриалга гаргажээ. Учир нь төр, хувийн хэвшлийн бүх салбаруудад чадварлаг хүний нөөцийн хомсдол нүүрлэсэн. Иймд “MY JOB”-хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна. “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриатай яармаг маргааш МЗХ-ны "Залуус танхим"-д болно.
Дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин хайж байгаа аж ахуйн нэгжүүд болон Монголдоо ирээд удаагүй гадаадад төгсөгч залуучуудад “MY JOB” хөдөлмөрийн яармагийн үүд нээлттэй.