Өнгөрсөн есдүгээр сард Хятадын технологийн аварга болсон Алибаба групп IPO-өө гаргаж их хэмжээний ашиг олсон. Тэгвэл компанийн 27 орчим хувийг эзэмшдэг Yahoo компанийн орлого үүнтэй холбогдон өссөн байна.
Компани 7-9 дүгээр сарын хооронд орлого 6,8 тэрбум долларт хүрсэн гэжээ. Үүнийхээ дийлэнхийг Алибаба хувьцаагаа гаргасны дараа олсон юм. Гэхдээ Хятадын технологийн аваргын хувьцааны үнэ бирж дээр хэлбэлзэл ихтэй байгаа учир Yahoo 6,3 тэрбум долларын үнэ бүхий өөрсдийн хувьцаагаа зарахаар болсон. Тиймээс сурталчилгаанаас олох ашиг нь багасчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад компанийн сурталчилгааны орлого 5 хувиар буурсан ч нийт орлого нэг хувиар өссөн байна. 2012 оноос хойш компанийн удирдлах албан тушаалыг хашиж байгаа Марисса Мейер Google зэрэг хайлтын компаниудад байр сууриа алдаж байгаа учир хөдөлгөөнт технологийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр болсон гэдгээ илэрхийлжээ.
Тэрээр энэ оны гуравдугаар улиралд хөдөлгөөнт технологийн хөгжүүлэлтээс 200 сая долларын орлого олсон бөгөөд энэ оны сүүлээр үүнийгээ 1,2 тэрбумд хүрнэ гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC