Үндэсний портал GoGo.mn сайтын book.gogo.mn буланд электрон хэлбэрээр ном худалдан авч, түрээслэн уншиж болдгоос гадна өдөр тутмын сонин болон сэтгүүлүүдийг захиалан унших боломжтой байдаг билээ.
Энэхүү буланд маань байгаль экологийг хайрлан хамгаалах талаар мэдээ мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алунгоо-Экологи” сэтгүүл нэмэгдсэнийг дуулгахад таатай байна.
Энэхүү сэтгүүл нь 2012 оноос эхлэн “Эв эеийн” сургаальд үндэслэн удирдахуйн ухаан, үндэсний өв соёл, аялал жуулчлал, байгаль экологийг хайрлан хамгаалах талаар мэдээ мэдээллийн агуулгын ойлголтыг тэнцвэртэйгээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж олон ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
Хүн байгалийн хүйн холбоо, үе дамжин ирсэн оюуны үнэт бүтээл, байгаль соёлын өвийг үр хойч үедээ үлдээх, Монголчуудын хийж бүтээсээр буй гайхамшигт ур ухаан, ололт амжилтуудыг уншигчдадаа нээн таниулахыг зорьдог аж.
Мөн байгаль экологийн боловсролыг олгох, эх болсон байгаль дэлхийгээ хайрлах арга ухааныг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд түгээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж 21-н аймгийн тусгай дугаар бэлтгэх төсөлт ажлыг эхлүүлжээ. Одоогоор Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын тусгай дугаар бэлтгэн олон нийтэд хүргэсэн бол дараагийн сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн өв түүх соёл, байгаль экологийн болоод аялал жуулчлалын агуулга бүхий мэдээлэл бүхий тусгай дугаар бэлтгэж байгаа аж.
Та “Алунгоо-Экологи” сэтгүүлийг худалдан авч эсвэл түрээслэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.