Бид алхам тутамдаа нийгмийн харилцаанд оролцдог. Ингэхдээ төрийн болоод бусад үйлчилгээг хэн нэгний туслалцаагүйгээр авч чадаж байна уу. Энэ асуултад зарим нь “хангалттай авч чадаж байгаа” гэж хариулах ч нөгөө хэсэг нь “чадахгүй байна” гэх.
Улсын хэмжээнд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний дийлэнх нь нийслэлд амьдардаг аж. Улаанбаатар маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, байшин барилга, зам харгуй олноор баригдаж буй. Таны барьсан барилга, зам талбай хүн бүрт хүртээмжтэй байж чадаж байна уу.
Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран шинээр ашиглалтад орж буй замуудад шалгалт хийж эхэлжээ. Ийн шалгалт хийж дууссаны дараа УИХ, Засгийн газар, нийслэлээс авах арга хэмжээний талаар шаардлага хүргүүлж, комисс хэрэгжилтийг нь хянаж ажиллах юм байна. Мөн комисс өнгөрсөн жил бүх яам, төрийн захиргааны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор налуу замтай болох зөвлөмж хүргүүлжээ. Энэ биелэлт ямар байгааг газар дээр нь ирж, өнөөдөр шалгалаа. Хэдийгээр ихэнх байгууллагууд ийм замтай болсон ч стандарт болоод хүртээмж нь төдийлэн хангалтгүй байгаа аж.
Энэ талаар Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг албан байгууллагууд нэг үеэ бодвол сайн хийдэг болсон. Гэхдээ стандартын дагуу хийж буй эсэх нь учир дутагдалтай. Тухайлбал, миний бие хэн нэгний туслалцаагүйгээр нийгмийн харилцаанд оролцож чадаж байна уу. Ихэнх байгууллагууд энэ чиглэлийн зам, гарц хийхдээ биднээс санал, зөвлөгөө авдаггүй” гэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аливаа барилга байгууламжийн орц, гарцны өндөр 2.5 см-ээс ихгүй байх ёстой гэнэ. Гэтэл “Бөмбөгөр” худалдааны төвийн гүүрэн гарцны цахилгаан шатных нь орц долоон см байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ босгыг хэн нэгний туслалцаагүйгээр давах боломжгүй аж.
Мөн цахилгаан шатны хаалганы гадна талд хоёр бариул байх ёстой гэнэ. Учир нь, уг бариулаас иргэд татаж, ороход дөхөмтэй байдаг аж. Ийм бариул тус гүүрэн гарцны цахилгаан шатанд байсангүй. Нийслэлд 120 мянгат, “Бөмбөгөр” худалдааны төв болоод “100 айл”-ын уулзвар дээр гүүрэн гарц бий. Уг гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд гарахын тулд цахилгаан шатаар үйлчлүүлэх ёстой юм байна. Гэвч тэд гүүрэн гарцны цахилгаан шатаар бараг үйлчлүүлж үзээгүй гэх. Ихэнх тохиолдолд цоожтой байдгаас тэд зам гарч чадахгүй тохиолдол олонтаа гарч байжээ. Мөн “Сансарын тунель” дээрх нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэд зорчих ямар ч боломжгүй байгааг тэд учирлав.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн болон хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо, "Түгээмэл хөгжил төв” төрийн бус байгууллагатай хамтран төрийн үйлчилгээ явуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын барилга, нийслэлийн зам, гүүрэн гарцуудыг сонгон авч шалгалт хийхэд түрүүчээсээ ийм байна.
Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарц тэр бүр байдаггүй байсан. Улс орон хөгжиж, бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр төр засгаас энэ тал дээр анхаарч байна. Энэ нь сайн хэрэг ч үүнийгээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байх жишээтэй. Хүртээмжийн асуудлыг биелүүлэх нь чухал байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байх ёстой. Стандартын шаардлагыг МХЕГ хүлээж авахдаа хангуулах хэрэгтэй” хэмээв.
Харин Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Олзбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Олон улсад ийм жишиг байдаг эсэхийг судлахаар ОХУ руу очиж туршлага судалсан. Тэнд сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашигт нийцсэн зүйл их байв. Тухайлбал, автомашины зогсоол бүрт 15-30 зогсоол байдаг. Мөн зориулалтын зам, гарц байсан. Замыг нь өнгөөр будаж, ялгасан байна лээ” гэсэн.
Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр нийгмийн харилцаанд оролцоод байдаггүй шалтгаан нь зориулалтын зам, орц гарц байдаггүйтэй холбоотой аж. Тиймээс энэ удаагийн хамтарсан шалгалтаар тэдний бие даан амьдрах, нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцоход тулгарч буй орчны саад тотгорыг арилгах. Олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжид заасан эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, хамтран ажиллах зорилготой юм байна.
С.Аз