Өнгөрсөн сард Мексикийн Герреро мужийн Игуала хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд амиа алдсан оюутнуудын үхэлд тус хотын захирагч Хосе Луис Абарка болон түүний эхнэр Мария Де-лос-Анхелес нар буруутай. Хэргийн талаархи мөрдөн шалгах ажиллгааны үр дүнд ийнхүү дүгнэлтэд хүрсэн хэмээн Мексикийн Ерөнхийс прокурор мэдэгдснийг ИТАР-ТАСС дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар улс орны боловсролын салбарт хийж буй шинэчлэлийг эсэргүүцсэн оюутнуудын эсрэг гал нээх тушаалыг Игуала хотын захирагч өгсөн байжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Игуала хотын цагдаа болон зэвсэгт хүчнийхэн эсэргүүцлийн жагсаалд оролцож буй оюутнуудын эсрэг гал нээсэн бөгөөд үүний улмаас зургаан хүн амиа алдаж, 25 хүн гэмтэж бэртсэн юм. Үүний дараа 27-ны өдөр 43 багш оюутан ор сураггүй алга болсон бөгөөд цагдаагийн байгууллага эрлийн ажиллагааг явуулж эхлээд байсан билээ.
Эрлийн ажлын үр дүнд цагдаагийнхан энэ сарын 7-нд 28 оюутны цогцосыг Мерижун мужийн Сарим хэмээх тосгоноос олсон.
Олдсон 28 хүний цогцосыг шинжилж, ДНК-г нь таниулахад сураггүй алга болсон оюутнуудынх биш болох нь тогтоогдсон юм.
Прокурорын байгууллага болон орон нутгийн цагдаагийн газар энэ хэрэгт Герреро мужид үйл ажиллагаа явуулдаг хар тамхины бүлэглэлүүд холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Игуала хот нь Мексикийн нийслэлээс урагш 200 км зайтай оршдог.
Герреро мужид эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд жагсагчид сураггүй болсон оюутнуудыг эсэн мэнд авчирахыг эрх баригчдаас шаардаж байна.
Эх сурвалж: ИТАР-ТАСС