Энэ бол АЖ Ц.Батчулуун гуайн эмчилгээнд хандив өргөх мессэжний тусгай дугаар. Морин хуурын аялгуунд уярдаг Монгол хүн бүхний сонорт энэхүү мэдээллийг хүргэж байна.
Монголчууд бид чадахаараа тусалж, байгаагаараа дайлж чаддаг өглөгч, өгөөмөр ард түмэн. Манай “Монгол Контент” компанийн хамт олон Үндэсний портал GoGo.mn сайтаараа дамжуулан АЖ Ц.Батчулуун гуайн эмчилгээнд хандив өргөх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аянд оролцож, энэ талаарх мэдээллийг хүргэсээр байгаа билээ.
Энэ удаад бид гар утасны дөрвөн оператор болох Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компаниудын хэрэглэгч бүхэн хамрагдах боломжтой мессэжний тусгай дугаар үүсгэлээ. Ингээд АЖ Ц.Батчулуун гуайд туслахыг хүссэн хэн бүхэн 150 350 дугаарт мессэж бичсэнээр сэтгэлийн аянд оролцох боломжтой болж байна.
Та 150 350 дугаарт нэг удаа мессэж бичихэд таны данснаас 550 төгрөг хасагдах болно.