Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оныг Эрүүл мэндийн сайд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ дагуу ажлын хэсэг оны эхэнд байгуулагдаж, 8 бүлэг, 90 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өчигдөр ажлын хэсгийн гишүүд төлөвлөсөн үйл ажиллагааны биелэлт, явцын талаар Эрүүл мэндийн сайдад мэдээлэл өгсөн юм.
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд төлөвлөсөн ажлууд,
Телевизийн сурталчилгааг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах,
- Эх барих, эмэгтэйчүүдийн болон өрх, сумын эмч, эх баригчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах,
- Эх барих, эмэгтэйчүүд, нярай, хүүхдийн эмч, нярайн сувилагч, эх баригчдыг төрийн сангийн санхүүжилтээр бэлтгэх,
- Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоог улсын хэмжээнд нэвтрүүлэх зэрэг ажлууд амжилттай хэрэгжжээ.
Төлөвлөсөн ажлуудаас зарим нь хэрэгжиж дууссан бол зарим ажил хэрэгжилтийнхээ шатанд яваа юм байна.