“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн Ахмадын хороо, багийн Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Эрүүл насжилт-өглөөний алхалт” өдөрлөг зохион байгуулжээ.
Өдөрлөгт Арвайхээр сумын 10 багийн 126 ахмад настан оролцож, өглөө эртлэн алхаж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл наслах, дасгал хөдөлгөөний сайн туршлагаас суралцан, биеийн жин, артерийн даралтаа үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө сонссон байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн газраас эрүүл урт насалж, ахмадууддаа үлгэр дуурайл болсон өндөр настан Ё.Рэгзэдмаа, С.Амаржаргал, Ц.Долгорсүрэн, Ц.Цэрэннадмид нарыг урамшуулжээ.
Тэд амьдралдаа хийж, хэвшүүлж буй дасгал хөдөлгөөний сайн туршлагаасаа хуваалцсан байна. Тухайлбал, өндөр настан Ц.Долгорсүрэн хийн дасгалын ач холбогдлыг тайлбарлан, цугласан ахмадуудад хийн дасгал заажээ.