-2013 онд Монголбанкинд дөрвөн тонн алт тушаасан бол одоо 8.7 тонныг тушаагаад байна-
УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улс угаасаа хуримтлал багатай байсан. Эдийн засаг уул уурхайгаас бүрэн хараат учир эдийн засгийн дархлаа муу байна. хоёр жилийн өмнө манай улсад уул уурхайгаас дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж байсан бол өнөөдөр 500 сая доллар хүртэл шалдаа буужээ. Зах зээлд валютын хомсдол үүсэж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн шалтгаан эндээс эхтэй. Хямралаас гарахын тулд эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх хэрэгтэй байна.
Уул уурхай хөгжсөн Австрали зэрэг улсын эдийн засгийн 30 хувь нь уул уурхайн хамааралтай. Гэтэл Монгол Улсын хувьд 2012 онд уул уурхай руу эргэлт буцалтгүй орсон. Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь уул уурхайгаас хараат болсон. Хямралаас гарахын тулд эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх хэрэгтэй байна.
Уул уурхай хөгжсөн Австрали зэрэг улсын эдийн засгийн 30 хувь нь уул уурхайн хамааралтай. Гэтэл Монгол Улсын хувьд 2012 онд уул уурхай руу эргэлт буцалтгүй орсон. Манай улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь уул уурхайгаас хараат болсон. 2015 оны төсөөллөөр уул уурхайн хамаарал багасна хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үедээ энэ тайлбарыг хийсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн хэд хэдэн гишүүн “Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.5 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй, үнэ өссөн. Хариуцлагыг хэн хүлээх вэ” хэмээн асууж байв. Энэ асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол 190 мянган хүн ажилгүй болсон, инфляци 20 гаруй хувь давсан байх байв. Үүнийг УИХ-ын гишүүд маань мэдэж байгаа гэж хариуллаа.
Мөн Монгол Улсын гадаад өр хэд байгаа, энэ нь ДНБ-ий хэчнээн хувьтай тэнцэж буйг УИХ-ын гишүүд Монголбанкны Ерөнхийлөгчөөс сонирхож байв. Монгол Улсын гадаад өр 4.5 тэрбум доллар, энэ нь ДНБ-ий 37 хувьтай байгаа аж.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын Монголбанкнаас зээлсэн өр нэг их наяд төгрөгт хүрч байгаа тухай албан бус мэдээ дуулснаа Төвбанкны тэргүүнээс лавлаж байна лээ. Энэ асуултад Засгийн газар сүүлийн хоёр жилд Төвбанкнаас хуулиар олгогдсон лимитдээ тохирсон нэг ч төгрөгийн зээл аваагүй. Зээл авах хүсэлт тавьсан, бид шийдвэрээ гаргаагүй байна. Хуулийн дагуу 200 тэрбум төгрөгийн зээл авах боломж бий. Төв банк Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авч болно гэв.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хувь заяаны талаар УИХ-ын гишүүд сонирхож байна. Энэ нь УИХ-ын гишүүдээр зогсохгүй ард иргэдийн сонирхлын төвд байдаг сэдэв юм.
Найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэхэд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ. Үүн дээр Засгийн газраас орон нутагт орон сууцны долоон хувийн хүүтэй зээл олгох санал өгснийг бид дэмжиж байгаа. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалж өрхийн төсөвт учрах нэмэлт ачааллыг нь зөөлрүүлсэн аж.
Түүнчлэн өрхийн зардлын бүтцийг зохистой болгох, дунд, урт хугацаанд инфляци буурах, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөли бүрдүүлэх бүтцийн шинэчлэл эхлүүлсэн гэлээ. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 13 сарын хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 2492 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 13 хувьтай тэнцэх хэмжээнд, зээлдэгчдийн тоо 59.756 болсон юм байна. Одоо орон нутагт найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байна. Орон нутагт эрэлтийн өрсөлдөөн байхгүй учир орон сууцны үнэ тогтвортой байгаа гэв.
Алтны тухайд 2010 онд хоёр тонн алт тушаасан. Өнгөрсөн жил 4 тонн алт тушаасан бол, одоогоор 8.7 тонн алт тушаагаад байна. Он дуустал энэ тоо нэмэгдэнэ гэж Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлсэн.
УИХ-ын гишүүд Монголбанкны Ерөнхийлөгчөөс улс орны эдийн засгийн байдал, хэтийн төлвийн талаарх асуултууддаа хариулт авч, саналаа хэлсний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.