УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийг өнгөрөгч наймдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шийдвэрлэж, ял оногдуулсан.
Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүхээр өчигдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг харгалзан үзээд батлан даалтад гаргасан байна.
Харин түүнтэй хамт 12-13 жилийн хорих ял сонссон Д.Сайнбаяр, А.Батбилэг нарын цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.