УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төсөлд дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцлийг тохиролцох, түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг хэлэлцээ үр дүнд хүрсэн тохиолдолд уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн төсөлд тусгасан.
Мөн Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой.
Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар төсөлд тусгасан билээ.
Гэхдээ Эдийн засгийн байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцэн Сайншанд-Замын-Үүд гэснийг Сайншанд-Ханги үүн дээр нэмж МАК Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих асуудал нэмж орж ирсэн нь багагүй маргаан дагуулсан юм. Учир нь ийнхүү Засгийн газрын төсөлд өөрчлөлт оруулснаар хоёр хөршийн харилцаанд асуудал үүсэх талтай гэдгийг Ерөнхий сайд тодотгож байсан юм.
Ингээд уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
О.Баасанхүү: 1435, 1520 гэсэн хоёр царигтай төмөр зам барих зүйл ярьж байгаа. Гэтэл энэ чинь саармаг эрлийз цариг болох гээд байна. Өөрөөр хэлбэл, бодлоготойгоо харшлаад байгаа юм биш үү. Хоёрдугаарт, хэд хэдэн чиглэлд өөрчлөлт орсон учраас үүнийг шийдвэрлэнэ гэж байна үүнийг юу гэж ойлгох вэ. Ямар учраас өөрчлөлт оруулж байгаа гэдгийг нухацтай ярилцах ёстой.
Х.Баттулга: Хэрвээ аймаг болгоноор хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирэх юм бол боловсруулах үйлдвэрийн тухай мартах хэрэгтэй. Өнөөдөр манай улс далайд гарцгүй улсын хувьд төмөр замын асуудлыг дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн эдийн засагтайгаа уялдуулж явуулах ёстой. Түүнээс биш ямар нэг компаниудын лоббигоор хилээ сэтлээд нарийн цариг тавих асуудлыг шийдэж болохгүй. Сая Зам тээврийн яамыг татан буулгасан. Одоо эзэнгүй байна. Иймд сайд нь, төрийн нарийн бичиг нь , ажлаа мэддэг олон жил явсан хүмүүс нь байхгүй байхад УИХ-аар энэ асуудлыг яаруу сандруу шийдэж болохгүй. Яам нь байгуулагдаж сайд нь тавигдсаны дараа энэ асуудлыг ярья гэсэн горимын саналтай байна.
Г.Уянга: Хууль зөрчөөд өмнө нь том МА К-д ордоо өгөөд явуулсан. Гэтэл дахиад л төрөөс давсан зүйл энд орж ирж байна. Энэ ямар компани вэ. Төрөөс дээгүүр зүйл яриад байна. Тиймээс зарчмаараа явъя. Нэг компанид зориулсан төртэй байж болохгүй. Зарчим барья, асуудлыг дэс дараатай явуулъя. Иймд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ эхэлж өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Х.Баттулга гишүүний тавьсан саналыг дэмжиж байгаа. Төр ядаж хэлбэрийн хувьд төр шиг байж асуудлаа хэлэлцдэг байх ёстой. Сангийн сайд нь байснаар төсвөө хэлэлцдэг, Зам тээврийн сайд байснаар төмөр замын бодлого, төмөр замтай холбоотой асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй. Эхлээд бодлогын бичиг баримтаа оруулж ирье. Дараа нь МА К-ийн асуудлаа оруулж ирэх нь зүйтэй. МАК-ийн төр байхаа больё.
М.Батчимэг: Монголын эдийн засгийн хөгжилтэй холбоотой том асуудлуудыг талцаж тойрч ярьсаар байгаад ямар ч асуудал шийдэхгүй улс орныхоо эдийн засгийг хэтэрхий олон жил хойш татаж байна. Дээр нь монголын төрд гадаад бодлого, төрийн бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй. Өнөөдөр төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ утга учиргүйгээр гацаах нь өөрсдөө эдийн засгаа хойш нь татаад зогсохгүй хоёр хөрш оронтойгоо ч цаашид юм ярих эрхгүй хүнд байдалд орно. Тийм учраас төрийн бодлого бол жинхэнэ бодлого болж явах ёстой. Гишүүдийн шүүмжлээд байгаа бидний ажлаа зохион байгуулж байгаа арга хэлбэрт үнэхээр асуудал байна гэдэгтэй санал нэг байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Энэ бол нэлээд дуншсан асуудал. Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Харин Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан. Тиймээс энэ асуудлыг дэмжээд шийдээд явья. Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон. Тиймээс нарийн уу, өргөн үү гэдгийг хүлээж байгаа. Үүнийг шууд шийдэх ёстой. Мөн Хөөт гэдэг нь Чойбалсангийн хажуу талаас урагшаа Бичигт рүү явж байгаа чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд. Гэтэл хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизаци хийх тухай асуудал хөндөгдсөн учир Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлийг больё гэж үзсэн. Гурван улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэл хасагдаж, Тавантолгой- Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн маршрутаар барья гэсэн. Харин Байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар хоёр асуудал нэмэгдсэн байна. Нэгд, Сайншанд-Ханги гэж орж ирсэн. Үүнийг заавал оруулж ирэх шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаас зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Хоёр дахь нь Нарийн сухайт-Шивээ хүрэн. Энэ бол ойрхон 40 гаруй км. Үүнийг бас заавал өнөөдөр оруулах хэрэг байна уу. Саяхан том зам бариад дууссан байгаа. Тиймээс Засгийн газраас оруулж ирснээс өөр асуудал явж байгаад та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэлд боломж муутай. ОХУ үүнд хэрхэн хандахыг мэдэхгүй. Хоёр улсын маргаан болох вий гэж болгоомжилж байна. Иймд та бүхэн анхаарал хандуулаарай.
Ж.Энхбаяр: Хоёр дахь асуудал их маргаан дагуулж байна. Учир нь Сайншанд Хангийн чиглэлд асуудал үүснэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Би түүний саналыг дэмжиж байна. Тиймээс тусад нь санал хураалгах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай ярилцсан зүйлээс өөр зүйлийг хийж болохгүй.
Су.Батболд: Нийгмийг талцуулсан өчнөөн асуудал болж байна. Үүн дээрээс нэмээд Эдийн засгийн байнгын хороо хариуцлагагүй ажиллаж байна гэж хэл. Өөрөөр хэлбэл, Байнгын хороо УИХ-ыг талцуулж муухай харагдуулах гэж хариуцлагагүй хандаж байна. Том бодлогын асуудлыг олон жил ярьж байхад ийм балай зүйлийг нэмж оруулж ирээд УИХ-ыг талцуулж байдаг. Үүнийг янзлах хэрэгтэй. Гишүүд дээрх байр суурийг илэрхийлж, замын дундаас орж ирсэн Сайншанд-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг дэмжвэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн тогтоолыг бүхэлд нь унагах учраас эсрэг санал өглөө. Ингэснээр Засгийн газрыг эсэргүүцэж буй хэрэг биш. Ингэж эсрэг санал өгснөөр эцсийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын өргөн барьсан хувилбараар буюу Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай байх хувилбарыг дэмжих боломжтой болж буй юм. Ингэснээр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр боллоо.
Өөрөөр хэлбэл олон жил дуншсан энэхүү бодлогыг эцэслэх нь гишүүдийн чин хүсэл болоод буйг харууллаа. Уг асуудлын дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар танилцууллаа. Гишүүдийн хувьд өнгөрсөн жил мөнгөний бодлогод алдаа гарсан ч үүнийг энэ жил засч залруулж явах учиртайг дуулгаж байлаа. Өөрөөр хэлбэл, ханшийн уналт мөнгөний бодлогоос үүдсэн учраас 2015 онд 1.2 тэрбум ам.долларын хүү төлөх учраас анхааралтай, нухацтай хэлэлцэх нь зөв гэдгийг гишүүд онцолж, мөнгөний хатуу бодлого явуулах хэрэгтэйг ч хэлж байсан юм.
Ийнхүү энэ өдрийн чуулганаар 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч талд нь ч орж чадсангүй, өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Э.Пагма