Хөвсгөл аймагт “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд илэрсэн өвчлөлийн 47 хувийг шүд цоорох өвчин эзэлжээ. Үүний 68.4 хувь нь хөдөө амьдардаг хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна.
Иймд хүүхдийн шүдний өвчлөл өндөр Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Түнэл, Цагаан-Үүр, Тариалан, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг зэрэг 13 суманд шүдний мэргэжлийн эмчийн үзлэг, эрүүлжүүлэлт, сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр зохион байгуулжээ.
Дээрх сумдад 2013 онд НҮБ-ын ХС-ийн дэмжлэгээр 2011 хүүхдийг үзлэгт хамруулсан бол 2014 онд 4005 хүүхдийг үзлэгт хамруулжээ. 2013 онд үзлэгт хамрагдсан хүүхдийн
- 90.5 хувь нь шүд цоорох өвчлөлтэй,
- 27.5 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрч эмчилгээнд хамрагдаж байсан бол,
2014 онд өнгөрсөн оноос 2 дахин их хүүхэд хамрагдаж тэдний
- 56.7 хувь нь шүд цоорох,
- 23.1 хувь нь зөөлц буюу холбоосын цоорол хүндрэлтэй илэрсэн байна.
Төсөл хэрэгжүүлсний үр дүнд Хөвсгөл аймгийн 13 сумын зорилтот бүлгийн хүүхдийн дундах шүдний өвчлөлийг өнгөрсөн оноос 48 хувиар бууруулжээ. Шүд авах эмчилгээ хийх хүүхэд өнгөрсөн оноос 18 хувиар буурч, шүд ломбодох эмчилгээнд хамрагдах хүүхдийн тоо 12 хувиар нэмэгдсэн байна.
2014 онд нийт өвчтэй илэрсэн хүүхдээс эмчилгээ шаардлагатай 1292 хүүхдийн 1741 шүдийг бүрэн эмчилж, 400 гаруй хүүхдэд түрхэц түрхжээ.