Ийм гарчигтай мэдээллийг “Berkeley” сэтгүүлийн цахим хуудсанд өчигдөр бичжээ. Монгол Улс 2011 онд 17 хувийн эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, тухайн үед манай улсын ДНБ-ий 30 хувийг уул уурхайн салбар эзэлж байсан. Харин гурван жилийн дараа тодорхойгүй байдалтай холбоотойгоор дээрх тоо 5.3 болж буурсан тухай тэмдэглэжээ.
ХБНГУ, Франц, Испанийн газар нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх газар нутаг, 2.9 сая хүн амтай Монгол Улсад нэг их наяд гаруй ам.доллараар үнэлэгдэх байгалийн баялаг бий хэмээн эдийн засагчид тооцоолсон. Хэдийгээр АНУ, Европын орнуудынхтай харьцуулахад 5.3 хувийн өсөлт өндөр ч, Монгол Улс шиг хөгжиж буй бага орлоготой орны хувьд анхаарах зүйл гэнэ.
Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюутолгой” төсөл бүрэн чадлаараа хэрэгжиж эхэлбэл 2018 он гэхэд дэлхийн нийт зэсийн хүдрийн үйлдвэрлэлийн гурван хувийг хангана гэж “Rio Tinto” таамаглаж буй. Тавантолгой ч мөн дэлхийд тэргүүлэх хэмжээний нүүрсний нөөцтэй. Уран, вольфрам, молибден зэрэг олон төрлийн эрдэс баялагтай Монгол уул уурхайн салбарынхаа ачаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох боломжтой.
Нөгөөтэйгүүр, хайгуулд зарцуулах хөрөнгө одоохондоо Монголд байхгүй. Харин Монголд уул уурхайн үндсэрхэх үзэл гарах болсон. Тухайлбал, 2012 оны Парламентын сонгуулиар УИХ-д сонгогдсон гишүүдийн 25 хувь нь гаднынхан орд эзэмшихэд тааламжгүй ханддаг улстөрчид байсан. Нэг их наяд ам.доллараар үнэлэгдэх уул уурхайн нөөц нь Монгол Улсын иргэн бүрт 333.333 “ногоон” ногдоно гэсэн үг. Гэхдээ үндсэрхэх үзлээс болоод тус салбарын орлого буурах аюул бий. Хэдийгээр сүүлийн жилүүдэд нэг хүнд ногдох ДНБ өсөж байгаа ч өдрийн орлого нь нэг ам.доллараас бага иргэд байгаа хэвээр гэж бичжээ.
Ц.Болормаа