Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Австри болон Унгар улсад хийсэн албан ёсны, ажлын айлчлалын үр дүнгийн талаар болон Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг (ASEM) Монгол Улсад зохион байгуулах тухай Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боллоо. Энэ нь бидний хувьд ямар ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна вэ?
-Газар зүйн байрлалын хувьд түгжигдмэл манайх шиг улсад олон улсын нэр хүнд чухал. Үүнийг “зөөлөн хүч” гэж ярьдаг. Олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулах нь дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг гаргах чухал ач холбогдолтой байдаг. Түүгээрээ дамжуулаад олон улсын удирдагчдыг Монголд авчрах, Монгол Улсаа зөв таниулан, ойлгуулах ёстой.
Энэ утгаараа Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд зохион байгуулна гэдэг бол бидний хувьд нэр төрийн хэрэг. Нөгөө талаас манай улс 1990 оноос хойш ардчиллын замаар 25 жил алхаж байна. Дэлхий дахинд Монголыг Чингис хаанаар төсөөлдөг байсан бол сүүлийн үед ардчиллын замаар амжилттай явж байгаа орон гэж жишээлэн ярьж байгаа. Үүнийгээ үзүүлэх том боломж гэж үзэж байна. Гэхдээ энэ том арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулаад анхаарах зүйл бий.
Муу зохион байгуулж болохгүй, тэгвэл сөрөг “сурталчилгаа” болно. Тиймээс хариуцлагатай байх хэрэгтэй. Хурал зохион байгуулах шийдвэр гарсан өдөр Ерөнхийлөгч Ерөнхий сайд, УИХ-ын даргатай зүгээр баяр хүргэж яриагүй. Түүний цаана чухал зүйл яригдсан. Тухайн үед 2015 оны төсвийн анхны хэлэлцүүлэг хийчихсэн байсан учраас үүнд шаардагдах хөрөнгө оруулалтыг төсвийн төсөлд оруулж чадаагүй. Тиймээс нөхөж оруулах талаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан.
Бид олон улсын хурлын томоохон цогцолбор төв барих ёстой. Гэхдээ ганц удаа ашиглаад орхих биш, дараа нь үргэлжлүүлэн үр дүнтэй ашиглахад анхаарах нь зүйтэй. Одоо бидэнд хоёр жил хүрэхгүй хугацаа байна. Хурлыг чухам хаана төвлөрүүлэн зохион байгуулахаас эхлээд хариуцлага шаардсан бэлтгэл ажил эхэлж байгаа. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийн ажил биш. Төр засаг, иргэн бүр, түүний дотор ялангуяа ТББ-уудыг өргөнөөр татан оролцуулах ёстой. Төр ганцаараа үүнийг хийж чадахгүй. Лондоны олимпийг зохион байгуулахад сайн дурынхныг татан оролцуулсан туршлагаас бид үлгэр авах ёстой.
-Бэлтгэл ажил эхэлсэн үү. Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?
-Ажлын хэсэг байгуулах талаар ярьж байгаа. 2016 онд бидэнд анхаарах зүйл бий. Зургадугаар сарын сүүлчээр УИХ-ын сонгууль болох учиртай. Тэгэхээр Ази, Европын дээд түвшний уулзалт эхлэх үед сонгууль, төр засаг солигдохоос хамаарч ажил цалгардах эрсдэл бий. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгчийн мөрөн дээр гол ачаа ирж магадгүй. Гэхдээ Засгийн газар гол ажлыг нугалах ёстой. Түүний дотор Гадаад харилцааны яам чухал үүрэгтэй ажиллах хэрэгтэй.
Санхүү, төсвийн хувьд бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг нь 2015 оноос төсөвт тусгаж эхлэх, 2016 онд шинэ цогцолбор ашиглалтад оруулах, унаа тэрэг зохицуулахаас өгсүүлээд бидэнд асуудал их байна. Энэ нь зөвхөн нэг удаагийн дээд түвшний уулзалт биш. Түүнээс өмнө тэр 53 улсын Гадаад харилцааны сайд нарын уулзалт, Ази, Европын бизнесийн форум, Парламентын гишүүдийн чуулга уулзалт гэхчлэн зохион байгуулах учиртай.
Магадгүй Залуучуудын чуулга уулзалт хийх шаардлага гарч магадгүй. Мөн Ази, Европын соёлын сангийн хүрээнд соёлын янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах байх. Тэгэхээр Ази, Европын уулзалтыг даргалах хоёр жилийн хугацаанд нэлээд олон хурал манай улсад дараалан зохион байгуулагдана гэсэн үг.
-2016 онд энэ уулзалтыг зохион байгуулахад манай улсад туслах тухай санал санаачилга сая Италид болсон дээд түвшний уулзалтын үеэр гарч байсан. Ер нь манайх дангаараа зохион байгуулах бололцоо хэр вэ?
-Мэдээж бүгдээрээ хамтраад ажиллавал амжуулж чадна. Монгол Улс тусгаар улс. Агуу түүх бий. Энэ байтугай л арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Гэхдээ хүч, хөрөнгөө зөв хуваарилж, цаг хугацаанд нь амжуулах хэрэгтэй. Мэдээж хөрш орнууд болон өөр хэд хэдэн улс манайд туслахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа.
Гэхдээ Монгол улс, бүх нийтээрээ оролцвол бие даагаад зохион байгуулах боломжтой. Мэдээж ийм томоохон хэмжээний хурал зохион байгуулдаг гаднын туршлагаас суралцах зүйл бий. Бидэнд ч гэсэн өнгөрсөн хугацаанд олон улсын хэд хэдэн хурал зохион байгуулсан туршлага байгаа. 2003 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын сайд нарын бага хурал, өнгөрсөн жил Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хугацаандаа мөн нэлээд том хэмжээний хурал зохион байгуулсан шүү дээ.
-Дээд түвшний энэ уулзалтыг зохион байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. 40-50 тэрбум төгрөг гэсэн тойм тооцоо эхлээд сонсогдож байсан. Ийм хэмжээний зардал төсвөөс гаргаснаар эргээд Монгол Улсад ямар ач холбогдолтой юм бэ?
-Одоогоор зөвхөн Ажлын хэсэг байгуулах шатандаа байна. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг урьдчилаад хэлэх боломжгүй. Ямар ч байсан хурлын цогцолбор, зочид буудал байгуулах ёстой. Олон орны төлөөлөгчийн харуул хамгаалалт, унаа, урьдчилсан бэлтгэл ажлын хүрээнд нэлээд зардал гарна.
Энэ том хурал зохион байгуулснаар жирийн ардын амьдралд ямар нөлөөтэй юм бэ, төсвөөс их хэмжээний мөнгө гаргаад бидэнд юу үлдэх вэ гэсэн асуулт багагүй гарч байна. Ингэж асуух үндэс бий. Тэр олон орны төрийн тэргүүн ирэхэд зам, талбай хаахаас эхлээд жирийн ард иргэдийн амьдралд хүндрэл гарч таарна. Гэхдээ мөнгөөр үнэлшгүй нэр хүнд гэж бий.
Энэ нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх, 40-50 тэрбум төгрөгөөс илүү улс орны тусгаар тогтнол, олон улсын нэр хүндтэй холбоотойгоос гадна хэдэн зууны турш илэрхийлэгдэх Монголын имижийг өөрчлөх асуудал. Өнөө маргаашийн 40-50 тэрбум төгрөгтэй харьцуулж тооцож болохгүй.
-Энэ уулзалтыг дагаад Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх боломжтой юу?
-Өнөөдөр хурал зохион байгуулаад маргааш хөрөнгө оруулалт ороод ирэх юм шиг яаруу сэтгэж болохгүй. Яг төдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэж урьдчилаад барим тавим зүйл хэлэх хэцүү. Монгол Улс нөхцөл байдлаа ойлгуулах, танилцуулах, “зөөлөн хүч”, дипломатын зөөлөн аргаар өөрийн тусгаар тогтнол, ашиг сонирхлоо олон улсын тавцанд илэрхийлэх, мөн олон улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт Монголыг гэсэн сонирхлыг хандуулахад энэ нь чухал ач холбогдолтой арга хэмжээ.
-Монголын бизнес эрхлэгчид энэ уулзалтыг бизнесээ өргөжүүлэх, харилцаа холбоогоо тэлэх боломж гэж харах үндэс бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Дээд хэмжээний уулзалтаас гадна түүний өмнөхөн Ази, Европын бизнесийн чуулган зохион байгуулна. Түүгээр энэ уулзалтын гишүүн орнуудын хамгийн лидер, амжилттай яваа бизнесменүүд цуглардаг. Үүгээр холбоо тогтоох боломж олдоно.
-Хувийн хэвшлийнхэн энэ уулзалтыг зохион байгуулахад хөрөнгө оруулж оролцох боломж бий юү?
-Мэдээж төр ганцаараа “барахгүй” учраас аль болох хувийн хэвшлийнхнийг татан оролцуулахыг хичээнэ. Ялангуяа олон улсын хурлын төв, зочид буудал зэргийг төр байгуулаад, цааш нь авч явна гэвэл хэцүү. Хамгийн зөв ашиглахын тулд тэдгээр барилга байгууламжийг барихад хувийн хэвшлийнхнийг оролцуулж, санхүүжилт татах хэрэгтэй.
Тухайлбал, Лаост хоёр жилийн өмнө энэ уулзалтыг хийхдээ бүхэл бүтэн хотхон барьсан. Уулзалтын дараа түүнийг хөрөнгө оруулсан компаниуддаа өгсөн. Хөрөнгө оруулалтын иймэрхүү хэлбэрүүдийг манайх ашиглаж магадгүй.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцохоос гадна Австри, Унгар улсад өнгөрсөн долоо хоногт айлчилсан. Таны хувьд энэ айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хоёр хөршийн Ерөнхийлөгч ирээд хорь, гучин гэрээ, хэлэлцээ байгуулахаар бид айлчлал бүрээр баримт бичиг байгуулах ёстой гэсэн хүлээлт үүссэн. Энэ нь аргагүй. Гэхдээ баримт бичигт гарын үсэг зураагүй ч маш чухал яриа хэлэлцээ Ерөнхийлөгчийн айлчлалаар болсон.
Австрийн хувьд он удаан жил төвийг сахисан орон. Яагаад гэвэл барууны орнуудын болоод Варшавын гэрээний улсуудын дунд төвийг сахиж, маш амжилттай дипломат бодлого явуулж, худалдаа, эдийн засгийн ашиг хонжоо олж байсан улс. Энэ нь Орос, Хятадын дунд байгаа манай нөхцөл байдалтай ойролцоо. Түүнээс гадна 1970-1971 онд АНУ, Хятадын хооронд дипломат харилцаа тогтооход Австрийн дипломатууд зуучилсан байдаг. Австри ер нь бүхэлдээ дипломатын агуу эх орон.
Энд очиж Монгол Улсын гадаад бодлогыг, хоёр талын харилцааг ярина гэдэг нь маш чухал. Австри нь Герман зэрэг Европын холбооны бусад оронтой харьцуулахад жижигхэн эдийн засагтай ч гэлээ технологийн хувьд асар өндөр хөгжсөн. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа усан цахилгаан станцын технологи, газрын ховор элемент боловсруулах технологийг нь нэвтрүүлэх нь ашигтай. Харин Унгарын хувьд манайхтай маш эртний холбоотой улс. Алтай язгуурын хэлтэй улс Европт хоёрхон байдгийн нэг нь Унгар.
Монгол судлалаар Европт тэргүүлэх байр суурьтай байдаг. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Унгарт Монгол судлалыг бэхжүүлэх талаар манай талаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Өмнө нь Монгол судлалыг зөвхөн гаднынхны дэмжлэг, хөрөнгөөр хийж байсан бол Монголын төр өөрсдөө санхүүжүүлж, дэмждэг төрийн бодлоготой болсон. Тиймээс Унгарт Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд Монгол судлалын танхимыг байгуулаад, оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг өгнө гэдэг нь төрийн алсыг харсан бодлогын нэгэн илрэл.
Түүнээс гадна Унгар 1990 онд Европын түүхийг өөрчилж, төмөр хөшгийг унагасан. Ардчиллын тэргүүлэх замд ингэж орсон мөртлөө өнөөгийн байдлаар ардчиллаасаа ухрах алхам хийж байгаа нь Европын холбооны зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Тиймээс Төв Европын их сургуульд Ерөнхийлөгчийн тавьсан “Монголын ардчилалд шилжсэн зам, түүний сургамжууд” илтгэл бол зөвхөн Унгарт ч биш Европ даяар сонирхол татсан илтгэл болсон.
Интернэтээр нэлээд тархсан байна билээ. Ардчиллаас ухраад тухайн удирдагч өнөө маргаашийнхаа улс төр, эдийн засгийн ашиг хонжоог харж болно. Гэхдээ урт удаан хугацаанд ардчилал, зах зээлээс өөр тогтвортой хөгжих зам үгүй юм гэдгийг Ерөнхийлөгч үгэндээ хэлсэн. Энэ утгаараа уг илтгэл олон улсын тавцанд нэлээд сонирхол татаж байгаа.
Б.Цэцэгсүрэн