Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
“Дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлийг тохиролцох, “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах хэлэлцээрүүд үр дүнд хүрсэн тохиолдолд” гэсэн тодотголтойгоор энэхүү төслийг Засгийн газрас өргөн барьсан.
Өөрөөр хэлбэл, уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн болон бусад асуудлыг дээрх тогтоолын төслийн хүрээнд шийдвэрлэхээр байгаа юм. Бүр тодруулбал, Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн шинэ шугамыг 1435 мм, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-БаруунУрт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төсөлд тусгаад буй.
Гэвч хэлэлцүүлгийн явцад зарим гишүүний дэвшүүлж, олонхийн дэмжлэг хүлээсэн Сайншанд-Ханги, Нарийнсухайт-Шивээ хүрэн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал нь нэлээд маргаан дагуулсан. Зарим нь нэр бүхий компанийн лообийгоор дээрх чиглэл нэмэгдсэн гэж хардаж буйгаа ч нуугаагүй. Нөгөө талаас энэ нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлоготой зөрчилдөж байна гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим гишүүн асуулт тавьж, үг хэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Баттулга:
-Бараг аймаг болгоноор хилээ сэтэлж, нарийн царигийг зөвшөөрөөд байх юм бол боловсруулах үйлдвэрийн тухай мартах хэрэгтэй. Өнөөдөр Далайд гарцгүй улсын хувьд төмөр замын бодлогыг боловсруулах үйлдвэртэйгээ уялдуулах ёстой. Түүнээс бус компаниудын лообийгоор нарийн царигтай байхаар шийдэж болохгүй. Зам, тээврийн яамыг татан буулгачихсан. Үндсэндээ энэ салбар эзэнгүй байна.
Салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга гээд ажлаа мэддэг хүмүүс нь байхгүй үед ингэж яаруу шийдэж болохгүй. Сайдтай болсны дараа энэ асуудлыг ярья гэсэн горимын саналтай байна.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Засгийн газрын өргөн барьсан төсөл бараг тэр чигээрээ батлагдаж байгаа. Хэлэлцүүлгийн энэ шатанд Зам, тээврийн сайдаас асуух дэг байдаггүй. Энэ асуудлыг удаан ярьсан. Одоо шийдэх цаг нь болсон.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Бид хууль зөрчиж стратегийн ордыг “МАК” гэдэг компанид өгсөн. Одоо бодлогын баримт бичгийг зөрчин тогтоол гаргаж, лообийдож байна. Эхлээд зарчим барьж, асуудлаа дэс дараатай шийдье. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ эхлээд өөрчлөх хэрэгтэй. Х.Баттулга гишүүний саналыг дэмжиж байна. Ядаж хэлбэрийн хувьд төр нь төр шиг байж асуудлаа хэлэлцдэг байх ёстой.
Сангийн сайдтай байхдаа төсөв, Зам, тээврийн сайдтай үедээ төмөр замын бодлогоо хэлэлцдэг байх хэрэгтэй. Юутай ч эхлээд бодлогын баримт бичгээ УИХ-д оруулж ирье. Дараа нь “МАК”-ын асуудлыг оруулж ирэх нь зүйтэй. Тиймээс энэ асуудлыг буцаах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дагаж олон мухар зам гарах нь. Саяын хэдхэн хоногийн дотор лообийгоор ийм чиглэлүүд гараад ирлээ. Ингэвэл манай улс ердөө урд хөршийнхөө түүхий эдийн бааз болж хувирна. Жишээ нь, Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавина гэх юм. Хөөт бол хот суурингүй, эзгүй зэлүүд газар шүү дээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Эдийн засгийн хөгжилтэй холбоотой том асуудлуудыг талцаж, тойрч ярьсаар байгаад ямар ч шийдэлд хүрэхгүй, хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж байна. Дээр нь Монголын төрд гадаад бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй. Өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд транзит тээврийн асуудлыг өмнөд хөрштэй ярилцан нааштайгаар шийдэж чадвал энд яригдаж байгаа төслийг шийдэж болно гэсэн мэссэжийг өгсөн шүү дээ.
Одоо төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ утга учиргүйгээр гацаах нь эдийн засгийнхаа хөгжлийг хойш нь татаад зогсохгүй хоёр хөрштэйгөө ч харилцахад ч цаашид хүнд байдалд орохоор байна. Гишүүдийн шүүмжлээд байгаа ажлын зохион байгуулалтын арга хэлбэрт асуудал байна гэдэгтэй санал нэг байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Энэ бол нэлээд дуншсан асуудал. Зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Хятадын нутгаар дамжин далайн боомтууд руу түүхий эд боломжийн тарифаар гаргахаар хоёр улсын Засгийн газар тохирч чадсан. Тиймээс энэ асуудлыг дэмжиж, шийдье. Одоо маргах зүйлгүй. Даланг босгочихсон. Өөрөөр хэлбэл, төмөр замын царигийн нарийн уу, өргөн үү гэдгийг л хүлээж байна. Үүнийг шууд шийдэх ёстой.
Хөөт бол Чойбалсангийн хажуу талаас урагш Бичигт хүрэх чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд хүрэх чиглэл яригдаж байгаа. Гэтэл хоёр хөршийн Ерөнхийлөгч нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизац хийхээр хөндөгдсөн. Тиймээс Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлээс татгалзахаар шийдсэн. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг гурван улсын хэмжээнд ярьж байж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийг хасаж, Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн чиглэлээр төмөр зам барья гэсэн юм.
Харин Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Сайншанд-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн хоёр шинэ чиглэл нэмэгдсэн байна. Сайншанд-Ханги чиглэлийг заавал оруулж батлах шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн төслөөс зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Харин Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн урт ердөө 40 гаруй км. Тиймээс үүнийг бас заавал энэ удаа тогтоолд оруулах хэрэг байна уу.
Саяхан том зам бариад дууссан шүү дээ. Иймд Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр нэмэгдсэн чиглэлүүдэд та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэл тун боломж муутай. Гишүүдийн асуултын дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Ингэхдээ Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусгасан Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт Бичигт чиглэлийн шинэ шугамыг нарийн царигаар барихыг дэмжиж, хэлэлцүүлгийн явцад нэмэгдсэн Сайншанд-Ханги чиглэлийнхийг үндсэн бодлоготой зөрчилдөж буй тул “унагасан”.
Харин Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн замыг нарийн царигтай барих саналыг нэгдсэн хуралдаанаар “унагасан” ч, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үеэр шаардлагатай бол гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар “босгохоор” тохирсон юм. Мөн энэ өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Б.Номин