Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олговроос татгалзаж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн төлбөрөө авч зорчуулах болсноо мэдэгдлээ.
Тэд нийтийн тээврээр үнэ, төлбөргүй зорчдог иргэдийн асуудлыг хөндөж, нөхөн олговроос татгалзаж буйгаа ийнхүү урьдчилж мэдэгдэв.
Ирэх онд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчдын унааны зардлын нөхөн олговорыг Улсын төсвөөс олгохоо больж, нийслэлийн төсөвт шилжүүлэхээр яригдсан.
Энэ асуудалтай холбоотойгоор Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон байр сууриа илэрхийлэв.
Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг “2015 онд 83705 ахмад настанд 26.2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10.6 тэрбум, 113000 оюутанд 36 тэрбум бүгд 72.8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яамнаас унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж Сангийн яаманд хүргүүлсэн.
Яамдууд нийтийн тээврээр зорчих хүний тоогоо тохироод унааны зардлын нөхөн олговрыг тооцоолсон байтал 30 хувиар бууруулж, нийслэлд шилжүүлж байгааг тээвэрчид эсэргүүцэж байна” гэж ярилаа.
Нөхөн олговорыг шалтгаангүйгээр 30 хувиар бууруулж, нийслэлээс санхүүжүүлэх болсноор цаг хугацаандаа санхүүжигдэхгүй болж, нийтийн тээврийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ гэж тэд үзэж байгаа юм байна.
Иймд 30 хувиар бууруулан нийслэлд баталсан төсөвт тааруулан хүн тээвэрлэх эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутанд олгож тэдгээр нь нийтийн тээврээр зорчих бүртээ төлбөрөө төлж зорчих гэсэн хувилбарыг дэвшүүлж байгаа юм байна.